“Хэрүүлийг хэрүүлээр няцаахгүй. Миний өмнө нь ярьсан хэргүүдийг хуулийн байгууллага эцэслэнэ“
00

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. Энэ үеэр сэтгүүлчийн зүгээс "Х.Нямбаатар таныг өмнө нь ярьсан хэргүүдээ нотлоорой гэсэн байна лээ" гэж ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяраас асуув. Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Хэрүүлийг хэрүүлээр няцаахгүй. Одоо хуулийн байгууллагууд эцэслэж тогтооно. Би өөртөө бол тогтоочихсон" гэв.



