“Парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх” ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ахалж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
90
legacy:2026/05/ungo.jpg
legacy:oyun erdene/iuauu.jpg

Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 214 дүгээр захирамжаар Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах болон төлөөллийн бүрэн эрхийг бэхжүүлэх, институцийн чадавх, үйл ажиллагааны сахилга, хариуцлагыг сайжруулах, парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллаж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Ж.Батсуурь, П.Ганзориг, Б.Жавхлан, С.Зулпхар, Э.Одбаяр, Д.Пүрэвдаваа нар багтсан байна.

legacy:oyun erdene/khunzhr.jpg

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.21/ тус Ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан Ажлын хэсгийн зорилго, чиг үүрэг, цаашдын ажлын талаар санал солилцлоо. Ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хулгайч хулгайчийг бариарай гэдэг нь болж байгаа юм байна

  • И
    Иргэн

    Ийм нэр хүнд навс унасан хүн халахаар нэр хүнд нь өсөх үү

  • З
    Зочин

    Оюунлаг бус хүмүүс парламeнтад нь байгаа юм чинь яаж нэр хүндтэй байх билээ мөддөө зөв эрүүл нэр хүндтэй парламeнт болж байж чадахгүй дээ

  • З
    Зочин

    Солиорол

  • З
    Зочин

    энэ харанхуйг гишүүнээс нь татан шоронд хийх ёстой бус уу! Яаж баяжсанг нь шалгаач

  • O
    orkoo

    ЭЭ Бүү үзэгд, энэ оркийг Монгол төрөөс зайлуулах хэрэгтэй байхад юун ажил өгөх вэ

  • З
    Зочин

    Шившиг болох нь дээ бүүр эрлийз хурлийзууд ичих гэдгийг мэддэггүй гэсэн үнэн юм байна

  • З
    Зочин

    Ажлын хэсэг байгуулаад УИХ-ын нэр хүнд сэтгэнэ гэв үү,,,балайраа л.

  • ?
    ?

    Еэ чааваас, Оюун-Эрдэнэ юугаа мэдэх вэ дээ, тэгснээс Хууль зүйн сургуулийн нэг багшийг тавихгүй дээ??