Б.Мөнхбат: Б.Пүрэвдагва НИТХ-ын төлөөлөгчөөс гадна намын бүх шатанд ажилласан туршлагатай тул хувь хүнийх нь хувьд үнэлдэг

Улс төр
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:munkhbatnith.png

Нийслэлийн МАН-ын хороо Хотын даргыг нэр дэвшүүлэх асуудлаар хуралдаж байна. Энэ үеэр Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбатаас тодрууллаа.

Тэрбээр "Б.Пүрэвдагва НИТХ-ын төлөөлөгчөөс гадна намын бүх шатанд ажилласан туршлагатай тул хувь хүнийх нь хувьд үнэлдэг. Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх байх" гэв.