Ерөнхий сайд Н.Учрал Хотын дарга Б.Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг тамгыг нь хүлээлгэн өгчээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:purevdagva/707136336_122263607702257880_2505884541938632768_n.jpg

Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжсэн.

legacy:purevdagva/707360421_122263607660257880_3421668957893642857_n.jpg

Улмаар НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.

legacy:purevdagva/708243330_122263607606257880_3314580156416815783_n1.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхыг сайжруулж, хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж, иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн2026/05/27

    Эд нарыг харахаас дургүй хүрэх юмаа. Пүрэвдагва гээч нь савсагансан байдаг л суганы үс байна.

  • K
    kk2026/05/27

    СЭЛЭМчинтэй ХОЛБООТОЙ БОЛ ЭГС КҮРГЭН БАЙСАН ч ХАМААГҮЙШДЭЭ МОНГОЛЫН ТӨРД

  • А
    амжилт хүсхээс2026/05/26

    энэ сүрт зан үйл ч яаахав дээ, хүүк өөрөө их дуртай нэгэн бололтой байдаг, яаг л чин гүрэн ийм л байсан болов уу гэмээр. төрийн алба гэж дүүрэн (баярын бичиг) өргөмжөл байдаг, тэдний хэнээс ч асуулт асуугаад хариулт авна гэж огт байхгүй, нийслэл гэдэг чинь хүн амын тал нь амдардаг томоохон татвар төлөгч мөн хэмжээний их урсгал зардалтай айл шүү, сайдын суудал биш, залуу хархүүд амжилт хүсье дээ