“Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин 2 сек
30
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/dfdfdf.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ээлжит бус хуралдаан үргэлжилж байна.

Өнгөрсөн хурлын үр дүнг хэлэлцэж, дараах үүрэг даалгаврууд өглөө.

"Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий" үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ. Хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж буй гудамж талбай, асуудлыг илрүүлж, бүртгэн, эрэмбэлж, үе шаттай арилгах ажил улс даяар эхэлж байна.

Хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй орчны талаарх мэдээллийг E-Mongolia платформын E-Kids цэсээр дамжуулан хүлээн авч эхэллээ.

Сүхбаатарын талбайн баруун талд Нийслэлийн Захиргааны ногоон байрыг "Хүүхдийн ордон-2" болгосон. Засвар, тохижилтын ажил ирэх долоо хоногт эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанар стандарт хангасан материалаар хийгдэх ёстой. Засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө бүрэн дуусгах үүрэг өглөө.

Ухсан нүх, хамгаалалтгүй цооног, нөхөн сэргээлт хийгдээгүй талбайгаас эхлээд тоглоомын талбай, барилга байгууламж бүр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд бодит эрсдэл учруулж байна. Тийм учраас улсын хэмжээнд үзлэг, хяналтын ажил үргэлжилсээр байна.

Хүүхдийн төлөө гаргасан шийдвэр бодит ажил болж, хүүхэд бүр аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, 7 хоног бүр олон нийтэд ил тод тайлагнахыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг өглөө.

legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/gfdgdgdgggg.jpg legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/yrtyryyyy.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • З
    Зочин

    Аль ч шатандаа үүрэг даалгавар өгсөн бол шалгаж бай.

  • Z
    Zochin

    Zaabal hvvhed vhej baij oilgoh baisimu haramsaltai