Л.Гантөмөр: Тагнуулын байгууллага мэргэжил дээшлүүлдэг газар болчихлоо

Улс төр
UBn teamУнших: 1 мин
30
legacy:Gantumur Lu/лу.гантөмөр.jpg

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тагнуулын байгууллагын алба хаагчдын талаар байр суурь илэрхийлжээ. Тэрбээр "Тагнуулын байгууллага мэргэжил дээшлүүлдэг газар болчихлоо. Тагнуулын албанд хэдэн жил ажиллаж, Монгол төрийн бодлогыг бүгдийг нь олж харчихаад гараад явчихдаг. АТГ-т хэдэн жил ажиллаад дарга нарын ар өврийг судалчихаад бусад байгууллагын дарга болдог.

Монгол төрийн хууль хяналтын маш нарийн газар очиж дадлага хийгээд бусад салбарыг очиж баздаг нөхцөл байдал бол үндэсний аюулгүй байдалд маш ноцтой эрсдэл. Тагнуулын алба хаагчдыг өөр салбар руу сэлгэдгийг зогсоох хэрэгтэй.

Тагнуулч насан туршдаа тагнуулч байх ёстой. Монгол төрийг хамгаалдаг хүмүүс байх хэрэгтэй" гэжээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

  • З
    Зочин

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

  • З
    зочин

    ёстой зөв хэлсэн бна. төрийн нууц эзэмшиж, хадгалах ажил хийдэг хүмүүс төрийн өмчийн компанийн эсвэл төсвийн мөнгө эргэлддэг газруудад дарга хийхийг зогсоох нь зөв шүү