БЯ: Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг тушаав

Улс төр
OtgonbayarS
Унших: 1 мин 50 сек
210
legacy:Enh-Amgalan said/зураг11 - 2021-10-20T155057.564.jpg

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.

Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.

Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.

Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.

Энэхүү тушаал хэрэгжсэнээр:

сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.

төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.

суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.

эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.

сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.

Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.

Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.

Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.

legacy:Enh-Amgalan said/yaam.jpg
Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA2026/06/17

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • З
    Зочин2026/06/17

    Yndsen huuli zorchson tushaalih Shyyhed ogood yilchlelig tydgelzyyl

  • З
    Зочин2026/06/17

    Язгуур гээд бага сургууль төлбөрөө энэ жилээс маш их нэмсэн. Шинэ байранд орж байгаа юм гэнээ.13 сая байснаа шууд 20 сая болгосон. Ингэж болох уу сайд аа

  • Н
    Нэргүй2026/06/16

    Хувийн сургууль цэцэрлэгүүдэд улсаас хувьсах зардал өгдөгийг болиулмаар бна.

  • S
    Sara2026/06/15

    Хувийн сургууль төрөөс мөнгө авдагаа зогсоо тэр баянд өгч буй мөнгөөрөө улсын сургууль бариад өгөөч

  • З
    Зочин2026/06/15

    Өөрийнр ач зээ нь хувийн сургуульд сургаад бгаа л бх, тэгээд л ингэнэ үү

  • A
    AI2026/06/13

    Chat gpt гарсан байхад хувийн сургууль багшийн хэрэг бна уу. Дэлхийн хэмжээний боловсрол мэдлэгийг гэрээсээ олж авч болохоор бна. Улсын сургуульд сууж нийгэмшинэ биз

  • З
    Зочин2026/06/11

    Маш зөв хувийн сургуулиудын сургалтын төлбөр асар өндөр байна ЭНХАМГАЛАН САЙД мундаг шүү хөдөө хотын амьдралыг сайн мэддэг мөн Монголын ирээдүйд үнэхээр санаа тавьдаг, Монголоо гэсэн жинхэнэ МОНГОЛ ХҮН ШҮҮ

  • З
    Зочин2026/06/11

    Шаал худлаа хувийн сургуулиуд арай дэндлээ дээ махны үнэ хувийн сургууль 2 ын үнэ ганц жилийн дотор л хөөсөрлөө .Багшийн цалин нэмээд ч ямарч өөрчлөлт орсонгүй дээ улам л дордлоо с.Сурагцагчдын мэдлэгнүүд мөн л шал боллоо. Энэ хувийн сургуулиудын заах арга сурагчдын мэдлэг 2 үнэндээ яагаад ч дөхөхгүй байна. Хувийн дунд сургуулиудаа хааж багасгаачээ .Хувийн дунд сургуулиудын төлбөр хамгийн багадаа л 10 сая дээшээ 100 сая боллоо. Хүүхдийн тоо нь хүртэл улсын сургуулийн хэмжээнд хүрч багш хүүхэд тус бүрт хүрч сургах нь хэцүүдлээ.Яам ямар нэгэн арга хэмжээ авмаар байна боловсрол бизнес боллоо.

  • З
    Зочин2026/06/11

    Санал нэг,

  • З
    Зочин2026/06/11

    ОРЛОГЫН ХЭМЖЭЭСЭЭР ТАТВАР ТӨЛӨХ НЬ ТЭТГЭВЭРТ ГАРАХ ҮЕД ХҮМҮҮСИЙГ ЯЛГАВАРЛАХ ШАЛТГААН БОЛОХ ЁСГҮЙ. НИЙГМИЙН ДААТГАЛ БҮХ НАСТАНД ИЖИЛ ҮЙЛЧЛЭХ ҮНДСЭН АГУУЛГАТАЙ. ХҮМҮҮСИЙГ ТАЛЦУУЛАН БУТАРГАХ ЗҮЙЛ ЯРИХ НЬ ТӨРД ХАРШ...

  • З
    Зочин2026/06/11

    ОРЛОГЫН ХЭМЖЭЭСЭЭР ТАТВАР ТӨЛӨХ НЬ ТЭТГЭВЭРТ ГАРАХ ҮЕД ХҮМҮҮСИЙГ ЯЛГАВАРЛАХ ШАЛТГААН БОЛОХ ЁСГҮЙ. НИЙГМИЙН ДААТГАЛ БҮХ НАСТАНД ИЖИЛ ҮЙЛЧЛЭХ ҮНДСЭН АГУУЛГАТАЙ. ХҮМҮҮСИЙГ ТАЛЦУУЛАН БУТАРГАХ ЗҮЙЛ ЯРИХ НЬ ТӨРД ХАРШ...

  • М
    Монгол2026/06/11

    Хүн чанаргүй луухаан даа энэ. Яаж Хөвсгөлийнхөн сонгоод байдаг юм.

  • З
    Зочин2026/06/10

    Паа аймар ажил хийсэн бна ш

  • З
    Зочин2026/06/10

    Хувь ч биш хувьсгал ч биш хөрш улсын хөрөнгө оруулалттай сургуулиуддаа хяналт шалгалт хийдэг үү энэ яам. Хоол унд нь гошин, ерөнхий боловсролын сургалт нь хог хэрнэ төлбөртэй. Төлбөрөө шууд 30% нэмэх шийдвэр цухалзаад. Манай төрийн бодлогын унхиагүй байдлыг ашиглаж байна дөө нээрээ

  • З
    Зочин2026/06/10

    Хувийн сургууль нэртэй олигархуудын зиндаархдаг орчныг бүр байхгүй болгож баян хоосны ялгаагүй улсын сургуулиудад хүүхдүүдийг сургаж байхыг хуульчилмаар юм.

  • И
    ИРГЭН2026/06/10

    Энэ Энх-Амгалан гэж зальтай хүн хаа хамаагүй биелэгдэхгүй юмаа хий хоосон попрох юмаа!!! Кк Улс төрийн оноо цуглуулах санаатай юм болов уу даа зайлуул!!

  • З
    Зочин2026/06/10

    Хойд Солонгос болжээ

  • Э
    Ээж2026/06/10

    Энэ одоо тэгээд шийдэл үү. Уг нь 1-5 р анги, 6-9 р анги, 10-12 р ангид төлбөрийг тогтмол байлгана гэж өөрчилсөн бол бодитой байх байлаа. Тэр урьдчилгааг өгсөн өгөөгүй сургуульд суудал хадгалах шаардлага байх ч үгүй л дээ.

  • И
    Иргэн2026/06/10

    Ээ сайд минь аль хэдийн 70% д хүргээд авчихсан...бүгдийг нь төлөөгүй гээд kings лав намар үлдсэнийг нь хувь нэмж авах юм гэсэн

  • Z
    z2026/06/10

    huvin surguuli udirdlaguud yg chini tushaasan helseneer bhuu