ТОДРУУЛГА: “Модны цагаан хөвөн буюу улиасны унгарил энэ сарын 30 гэхэд унаж, дуусах төлөвтэй байна“

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/wj/NewFolder/aobababa/NewFolder/NewFolder/NewFolder/gerbul/NewFolder/252469484_1006307183247674_7116078189023643927_ncopy21.jpg

Зуны эхэн сард нийслэлчүүд модны цагаан хөвөн буюу улиасны унгиралтай "байлдаж" багагүй бухимддаг. Энэ жилийн улиасны унгирал хэзээ унаж дуусах талаар Нийслэлийн байгаль орчны газраас тодруулахад, "Улиасны унгарил унах нь 14 хоног орчим үргэлжилдэг. Энэ сарын 30 гэхэд унаж дуусна" гэлээ.

Зуны эхэн сард улиас модны үр боловсорч, агаарт цагаан хөвөн шиг хэлбэрээр тархдаг. Иргэд үүнийг модны цагаан хөвөн гэж нэрлэдэг бөгөөд харшил үүсгэдэг гэж ойлгодог.

Тэгвэл улиасны унгирал нь дунджаар 14 хоног боловсролдог бөгөөд харшил үүсгэдэггүй аж.

Унгирал хийсэж буй үед иргэд гадуур гарахдаа малгай, нүдний шил, маск зүүснээр арьс, үсээ хамгаалах боломжтой.

Түүнчлэн хуурайшсан улиасны хөвөн амархан шатдаг тул ил задгай гал гаргахгүй, тамхины иш, шүдэнзийг ил задгай хаяхгүй байхыг мэргэжлийн байгууллага зөвлөдөг.