ЦЕГ: Говь-Алтай аймагт “Land 200” автомашин онхолдож, 2 хүн нас барсан ослыг шалгаж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/wj/NewFolder/aobababa/NewFolder/NewFolder/NewFolder/gerbul/NewFolder/MPAPHOTO2023263244.jpg

Отгонтэнгэр хайрханы тахилгаас буцаж явсан автомашин осолдож, "Гааль"-ийн Х.Баатар болон хамт явсан нэг хүн нь нас барсан талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ сарын 18-ны өдрийн 20.00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Халиун сумын 2-р багийн нутагт Toyota Land Cruiser-200 тээврийн хэрэгсэл онхолдож, ослын улмаас зорчиж явсан 5 иргэнээс Б, С нар нь нас барсан хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна. Зам тээврийн осолтой холбоотойгоор гэмтсэн 3 иргэнд эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлсэн, ослын шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна" гэв.