Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд буруу хийсний улмаас 53 осол гарчээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/wj/NewFolder/aobababa/NewFolder/NewFolder/NewFolder/gerbul/NewFolder/1.jpg

Гүйцэж түрүүлэх үйлдэл нь зам тээврийн ослын гол шалтгаануудын нэг хэвээр байна.

Ялангуяа үзэгдэх орчин хязгаарлагдмал, сөрөг хөдөлгөөнтэй замд амжина гэдэг байдлаар буруу тооцоолол хийснээр ноцтой осол гарах эрсдэл өндөр байдаг.

Орон нутгийн замд энэ оны эхний 5 сарын байдлаар гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд буруу хийсний улмаас 53 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэн нь жолооч нар уг үйлдлийг хийхдээ онцгой анхаарал, хариуцлагатай байх шаардлагатайг харуулж байна.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, эсрэг урсгалын зайг сайтар тооцоолж, аюулгүй эсэхийг нягтлах үүрэгтэй.

Гүйцэж түрүүлэхдээ анхаарах зүйлс:

Замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөх

Үзэгдэх орчин хангалттай эсэхийг шалгах

Эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн зайг зөв тооцоолох

Хурд хэтрүүлэхгүй байх

Аюулгүй зай баримтлах

Яарах биш, аюулгүй зорчих нь хамгийн зөв сонголт

Таны нэг буруу шийдвэр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүйг анхаарна уу.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    o

    jishee ni ene achaanii mashin durem zurchuud yavj bna

  • З
    зочин

    Орон нутгийн замд Дарханаас Эрдэнэт, Сэлэнгэ явах замд аймшигтай тэнэг гүйцэж түрүүлж явдаг хүмүүс байдаг юм билээ шүү. Тэр хүмүүст өөрсдийнх нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хайран биш байж болно гол нь тэгж явж байгаад гэмгүй мөрөөрөө, дүрмээрээ явж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулмааргүй байна аа. Ийм хүмүүсээс болж өчнөөн мөрөөрөө явж байсан хүмүүс хохирч байгаа ш дээ.