Нэгдүгээр хорооллын 34а байраас 34б байрны дагуух авто замыг хаана

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/07/zamzasvar.jpg

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34а байраас 34б байрны чиглэл дагуу ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх тул авто замын хөдөлгөөнийг түр хаана.

Тодруулбал маргааш буюу зургаадугаар сарын 20-ны орой 23:00 цагаас зургаадугаар сарын 21-ний өглөөний 06:00 цаг хүртэл авто замыг хаах юм.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын замыг шинэчлэн, засварлах ажил үргэлжилж байна.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.