Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх Берлиний форум”-д оролцов

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 24 сек
20
legacy:_shariljjj/1112/NewFolder/725605221_1689894662282016_1371775007065569765_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр 2026 оны 6 дугаар сарын 18–19-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан “Уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх Берлиний форум”-д оролцож, сайд нарын хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын байр суурийг танилцуулан үг хэлэв.

Тэрбээр уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудал өнөөгийн улс төр, нийгэм, байгаль орчны тулгамдсан сорилтын нэг болоод буйг онцолж, уг асуудлыг зөвхөн шилжилт хөдөлгөөний хүрээнд бус, хөгжлийн, тэсвэрлэх чадавхын болон хүний эрхийн бодлоготой уялдуулан авч үзэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын хувьд газрын доройтол, ган гачиг, усны нөөцийн хомсдол нь орон нутгийн иргэд, уламжлалт мал аж ахуйд бодит нөлөө үзүүлж байгааг тэмдэглэж, газрын нөхөн сэргээлт, тогтвортой амьжиргаа, уур амьсгалын дасан зохицлыг бэхжүүлэх нь иргэдийн сонголт, орон нутгийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой чухал болохыг сонордуулав.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD)-ын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулагч орны хувьд газрын доройтол, уур амьсгалын тэсвэртэй байдал, тогтвортой амьжиргаа болон хүний хөгжлийн асуудлыг нэгдмэл бодлогын хүрээнд авч үзэж, уур амьсгалаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх, дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллаж буйг мэдэгдэв.

legacy:_shariljjj/1112/NewFolder/725588353_1371580801513957_3111796596388142808_n.jpg

Форумын үеэр Монгол Улс “Уур амьсгалын шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх дэлхийн зарчим” баримт бичгийг дэмжиж буйгаа илэрхийлж, хүний эрхэд суурилсан, хүн төвтэй, хөгжлийг дэмжсэн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлов. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөний асуудлаарх улс төр, бодлогын түвшний ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой тус форумын хүрээнд оролцогч талууд “Global Consensus on Climate Mobility” санаачилгын хүрээнд хамтын ажиллагааны нийтлэг зарчим, чиглэлийг хэлэлцсэнээр энэ удаагийн форум өндөрлөв.

legacy:_shariljjj/1112/NewFolder/726061151_1381337207304660_7011475134619441607_n.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ

    Зам тээврийн яамны Чадраабалын Сугармаа гэх Зам тээврийн яамны газрын дарга авгай төсөл болгоноос хүнээр дамжуулж мөнгө нэхдэг өгөхгүй бол тендерийг нь унагадаг дарамталдаг ийм авилгачнаа Дэлгэрсайхан зайлуулах хэрэгтэй шүү дээ! сайд Дэлгэрсайханыг матаж АТГ т хүнээр мэдээлэл өргөдөл өг гэж турхираад ард нь нууцаар инээгээд суудаг ийм зальт хүн, УИХын гишүүн асан Буд гэх хөгшин нууц амрагийнхаа Кеаро РД 5086833 компанийг тентерт байнга ялуулдаг. Рэцэнгийн Будын компаниар оролдож болохгүй гэж ажилтнуудаа шахаж дарамталдаг ийм хүнээс салах болоогүй юу Дэлгэрсайхан сайдаа! Оюунэрдэнийн ах хэрээ Баатарт захиалга өгч Дэлгэрсайханыг хятадын тагнуул эрлийз гэж тролуудаар нь гүтгүүлж ажлуулж байгаа авилгалын далд гэмт хэргийн сүлжээг зогсоох хэрэгтэй шүү дээ, Ди Ди Эм Эс ХХК ний Чулуунцэцэг Болор-Эрдэнэ+түүний хамаарал бүхий Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн+Кеаро ХХК+Р.Буд+Ч.Сугармаа нар ийм схемээр авилгалаа авдаг !!!, Р.Будын нууц амраг Ч.Сугармаа нь Будын охин болох Анужинтай найз

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan yanhan solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten