МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/1112/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/MPA44710.jpg

МСНЭ-ийн XIX Их хурал өнөөдөр хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө тодрууллаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгсөн ч хурлын үеэр сэтгүүлч Э.Дагиймаа нэрээ татсан юм.

Ингэснээр сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа нарын дунд өрсөлдөөн явагдаж, 179 хүний саналаар Л.Нинжжамц МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Л.Нинжжамц нь сэтгүүлч мэргэжилтэй.

1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор,

2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга,

2011-2016 онд “Өглөөний сонин” Ерөнхий эрхлэгч,

2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.