ДАРХАН-УУЛ АЙМАГ: Хүүхэд нь ЭШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/wj/NewFolder/aobababa/NewFolder/NewFolder/NewFolder/gerbul/NewFolder/NewFolder/NewFolder/277855905_1203478537087029_6236075765353846550_n_480x320.jpg

Элсэлтийн шалгалт 6-р сарын 25 буюу энэ долоо хоногийн пүрэв гарагт түүхийн шалгалтаар эхэлнэ. Дархан-Уул аймгийн Засаг дарга хүүхэд нь элсэлтийн шалгалттай тухайн өдөр эцэг эхэд цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн ЭШ-ын өдөр:

Шалгалт зохион байгуулагдах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх,

Цагдаагийн байгууллагаас зам, тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг зохих түвшинд хэрэгжүүлнэ.