АИ-92 автобензин 250 төгрөгөөр нэмэгдэж, 2840 төгрөгөөр худалдаалагдаж байна

ОХУ-ын Роснефть болон бусад компаниас ирсэн 7 дугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан өчигдөр буюу энэ сарын 15-ны өдрөөс эхлэн
АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдэж,
дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр буурсан.
Энгийн АИ-92 автобензин:
Өмнө нь: Литр тутамд 2590 төгрөг байсан
Одоо: 250 төгрөгөөр нэмэгдэж, литр тутамд 2840 төгрөг болоод байна.
энгийн Дизель түлш:
Өмнө нь: Литр тутамд 3140 төгрөг байсан.
Одоо: 150 төгрөгөөр буурч, литр тутамд 2990 төгрөг болж хямдарчээ.
"Олон улсын нөхцөл байдал тэр дундаа Монгол улсын газрын тосны импортын 97 хувийг хангадаг ОХУ-ын дотоодын нөхцөл байдлыг бодитоор үнэлж, улсаа шатахуунаар тасралтгүй хангах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно" гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдсэн юм.



