Б.Пүрэвдагва: “Урт цагаан“-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
190
legacy:_shariljjj/1/1111/6a5f1a630e1ea02d0ac511f3.jpg

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.

legacy:_shariljjj/1/1111/6a5f1a7c0e1ea02d0ac511f4.jpg

Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.

legacy:_shariljjj/1/1111/6a5f1a9d0e1ea02d0ac511fa.jpg legacy:_shariljjj/1/1111/6a5f1a870e1ea02d0ac511f6.jpg legacy:_shariljjj/1/1111/6a5f1a970e1ea02d0ac511f9.jpg
tenx-hd
Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эрдэнэтуяа

    Зүүн талын том заалтай том 8хоногт 3удаа нийтийн бүжиг явуулбал Жнь: залуусын латин бүжиг дунд насныхан стандарт бүжиг ахмадуудад нийтийн бүжиг явуулах хуваарьтай байвал боломжтой.

    • З
      Зочин

      Амралтын өдрүүдэд задгай талбайд болон зүүн талын байранд үндэсний болон олон нийтийн бүжиг сургалт бас оройн бүжиг зохион байгуулдаг болбол

  • М
    Муу муухайгийн харанга дэлдэгчид

    Далд зогсоол байхгүй гэсэн шүү.

  • Т
    Т1 нь байноо

    Жуулчдад яг юу зарах гэж байна? Тэд энэ намхан барилгатай бохирдсон гудамжийг үзэх гэж манайд ирдэг үү?

  • З
    Зочин

    Ха ха ха

  • И
    Иргэн

    За больж үз. Юуг нь үзэх юм. Давчуухан гудманд юу ч байхгүйг харж байгаа биз дээ. Тэнэгтдэг ба ш дээ.

  • З
    Зочин

    5н засаг дарга дамжаад бараагүй навсгарыг Нямбаа л шинэ барилга болгож чадсан байх ч билээ

    • З
      Зочин

      Тэр ч үнэн шүү.зоригтой шуурхай өөрчилсөн архичид цугларсан ар өвөргүй хамар цоргисон үнэртэй хогоор дүүрсэн газар байсан.

  • М
    мөнхөө

    өмнөх барилга нь харин жуулчны гудамж болохоор интерьертэй бсым, шуналт бузар нянбао дор нь өөрийн хамаарал бүхий гараж барих гэж нураасандаа. Огт барилга барихгүй гэж хуураад зүүн захад нь яаж зүгээр бх вэ бас нэг ах дүү хамсаатны нэр дээр барилга бариад авсан даа

  • З
    Зочин

    Ямар жуулчин наана чинь очих юм бэ . Жуулчид нүүдэлчид одоо ч нүүдэллэн амьдарч байгааг харах гэж ирдэг болохоос биш Улаанбаатарт урт цагааныг МАНгарууд хэрхэн шинэчлэх нэрийн дор мөнгө цавчиж идсэнийг харах гэж алс холоос мөнгө төгрөгөө төлж ирэхгүй ээ . Залуу хүн байж сэтгэл дээ. Арай өөрөөр мөнгө идэх арга олол доо .

  • З
    Зочин

    Хайран мөнгийг дэмий үрсэн байна лээ дээ тэр хамгийн зүүн талын дөрвөлжин байшин хэн ч юунд ч сайхан ашиглах боломжгүй хэтэрхий том хов хоосон талбайтай тийм байшин бна лээ хэнд зориулж барьсан юм бол доо??? Дотор нь хүнд хэрэгтэй юм үйлчилгээ нэг ч байхгүй!!!

  • З
    Зочин

    Нэг тохижуулсан газраа эхнээс нь хэрхэн тохижуулахаа сайн судлаж хэлэлцэж байгаад хийхгүй дахин тохижолт хийж мөнгө урсгах нь юуныхвээ. Эхнээсээ муухөй хийсэн

  • З
    Зочин

    Залгаа гудманд дүүрэн хоол унд байхад шинэ цэвэрхэн зам талбайгаа бохирдуулж хэрэггүй. Одоо байгаа түц майхан гэрүүдээ буулгаж явган хүний замаар чөлөөлж авсан нь дээр

  • З
    Зочин

    Одоо явах зайгүй түц майхан гэр шавчихсан бүтээн байгуулалтын үнэт шинж чанар нь алдагдчихсан архичдын гудамж болсон. Одоо залуучуудын нэр дор баахан хар тамхичид цугларч орчны айлын амаглан тайван байдал алдагдана шүү. Зүгээр цэвэрхэн алхдаг гүйдэг салхилдаг гудамж хэвээр нь үлдээвэл үзэмжтэй цэвэрхэн шүү

  • K
    Kkk

    Ягааны гудам болгооч

  • П
    пзда

    хүний хийсэн Бүтээн өайгуулалтыг Пүрвдгва гж пзда өи хийнэ гд чрихаар сэжиг хүрч бна шүү.Попорсон хог юмаа

  • И
    И

    Дэмий юм бичиж, ярьж байхаар доорх зогсоол руу хаагуур нь орж гарч байгааг зургаар харуулдаг болоосой

  • З
    Зочин

    Энийгээ болгоомжтой, цензуртай, алсын бодолтой хийгээрэй. Жамаараа Урт цагаан, Их дэлгүүр, Мөнгөн завъяа гээд алт мөнгөний гудамж болчихсон байна лээ. Тэр чигээр нь хөгжүүлж чадвал жуулчдыг татах өвөрмөц урсгал бий болохоор бэлэн болсон байна лээ

  • З
    Зочин

    Одоо хийсэн талбай дээр нь дүүрэн хоолны түц тавьчихсангүй зайлуулах