Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 52 сек
180
legacy:_shariljjj/1/1111/obaaaa.jpg

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ.

УИХ-ын 2013 оны 23-р тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”

НИТХ-аас баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд,

НИТХ-ын 2024 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 8 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас тухайн ажлыг зохион байгуулж байгаа ба Самбалхүндэв буюу “Далан давхар” оршуулгын тусгайлан тогтоосон 8.5 га газарт оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг “Улаанбаатар буян” ХХК шалгарч гүйцэтгэхээр болсон 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс нүүлгэн шилжүүлэх товтой байсан бөгөөд үндэсний баяр наадмын амралтын өдрүүд таарсан холбоотой 2026 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бүртгэл мэдээллийн ажлыг хийж гүйцэтгэх хугацааг сунгалаа.

Тус оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд хаагдсан хэдий ч иргэд 2000-аад оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн ба нийт 73,9 га талбайтай байна.

Улаанбаатар буян ххк нь Самбалхүндэвийн буюу нийслэлийн иргэдийн нэрлэж заншсанаар 70 давхрын оршуулгын газрыг үе шаттайгаар чөлөөлж, “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын эхний шатны төсөл 10 га талбайд 2022-2023 онд амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай хамт олон юм.

2026 оны энэхүү ажилд Шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандарыг Самбалхүндэв (70 давхар)-ийн оршуулгын газарт байрлах “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-ийн суварганд залах юм.

Иймд тухайн байршилд бурхан болооч нь байгаа ар гэрийнхэн www.ubcemetery.gov.mn цахим сангаас хайлт хийж, талийгаачийнхаа булш, бунханыг таньж баталгаажуулахаас гадна 2026 оны 07 дугаар сарын 07-ний өдрөөс 08 сарын 16-ны өдрийн хооронд

Байршил 1: Улаанбаатар буян төв оффис

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Автозамчдын гудамж 54 тоот

Газрын зураг: https://maps.app.goo.gl/1ZD9VbPMbHeoULvM8

Байршил 2: Гандан салбар

Төв Гандан хийдээс Баруун 4 зам уруудах зам дагуу "BOSA MOTORS - DIAMOND PALACE EVENT HALL"-ын 1 давхарт

Газрын зураг: https://maps.app.goo.gl/ZZFTGQacSiFrFW1i9

Дэлгэрэнгүй мэдээллийг 72100101 дугаараас лавлана уу.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тийн шүү

  • З
    Зочин

    Яг зөв

  • З
    Зочин

    Үнэн

  • М
    Монгол

    Эхлээд хасгуупын хүүрээ цэгцэл

  • Д
    Доржханд маш зөв.

    Ахин чардраас бусдыг хориглох ёстой. Чандарын өмнө бусад үйл.заслаа хийх хэрэгтэй. Ирсэн бол буцдаг жам.Байгаль экологийг хайр найргүй ёүйтгэж болохгүй. Амьддаа дурсагдахаар зөв сайхан амьдраал л буцацгаая. Үр хүүхлүүдээ зөв сайхан хүмүүжүүлсэн байхад бидний үүрд дурсагдах гавьяа минь тэр шүү дээ.

  • З
    Зочин

    Хужаа газар худалдах нуу?Хийж бүтээсэн зүйлгүй.Өөрсдөө бүтээн байгуулалт хийх чадахгүй.Хужаа нарыг үй олноор нь оруулж ирж,эзлэгдэж байна.Монголчууд газар эзэмших ,эх орондоо хэзээ эзэн нь болох вэ?

  • З
    Зочин

    Эхлээд тэр хасгуудын хүүрийн хашаа их талбайг зохицуул

  • Г
    Ганболд

    Утсаар холбогдох боломж байна уу? 72100101 холбогдохгүй юм

  • S
    Suns

    Hylchgar iamhai nysiig bol myy suns toiroin ergeldene.harin ch mash energi buyantai gazar.sain morgoj bai

  • G
    Goom

    Naad muhar susegee boli odo atsniih n yas amrah ,? Amid biet uheed iljreed baigalda uusdag ,ter yas bnuu gui yu buurluud maani medrehgui medehgui zvgeerl yas ,amitanii yastail adil zuil

  • Н
    Нийслэлийн шудрага иргэд

    Хэдэн сайхан буудлуудыг маань ясыг нь амраахгүй хулгайч нар юмаа. Үхэж далд Оросоо нийслэлтэйгээ хамт.

  • З
    Зочин

    Оршуулгын газар гоё болсонч энерги нь хэвээрээ байх байхаа. Юун зугаалж болзож суух. Сүнснүүд эргэлдэх байлгүй

  • З
    Зочин

    Оршуулгын төлбөр арай л байгаа шүү, үүнд анхаараачээ 5- саяас дээш байдаг, боломжоороо Монгол ёсоороо нутаглуулдаг байх ёстой

  • З
    Зочин

    ЗӨВ ШИЙДВЭР БАЙНАА. ГЭХДЭЭ БАЯН-ӨЛГИЙН ТЭР ХАШААГААР НЬ ХАШЧИХСАН ОРШУУЛГЫН ГАЗРУУДЫГ БАС ЦЭГЦОЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ОЙРЫН ХУГАЦААНД НУТАГ ОРНОО ЧӨЛӨӨЛЖ АВААЧЭЭ, ТӨР ЗАСГАА

  • Б
    Болд

    Зөв шийдвэр дэмжиж бна

  • З
    Зочин

    Эхлэж казакийн оршуулгаа шийд

  • И
    И

    Энэ 2 байршилд чинь очих юмуу, очоод яах ёстой юм ? Тодорхой бичээч, төгсгөлгүй хаячих юм !

  • U
    UB emegtei

    link n ajildaggui