ТОДРУУЛГА: Сумын заан Б.Лхагва-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2026/07/749197892_888855584274686_4209260732529307448_n.jpg

Энэ сарын 9-ний өдөр зохион байгуулагдсан Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын бөхийн барилдаанд барилдаж байсан сумын харцага Р.Амгаланбаатар нь сумын заан Б.Лхагва-Очирын толгой руу цохисон үйлдлийг Прокурорын байгууллагаас шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Шалгалтын ажиллагааны талаар УЕПГ-аас тодруулахад, “Шалгалтын ажиллагааны явцад хохирогч сумын заан Б.Лхагва-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэв.