Л.Мөнхбаясгалан: “Urban talk” нэвтрүүлэгт яригдсан асуудлын талаар УЕП, ХЭҮК, ХХЗХ-нд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүслээ

Нийгэм
Bolormaa
Унших: 3 мин 16 сек
40
legacy:munkhbayasgalan gishuun/619078646_871317952196757_1578086333389626954_n.jpg

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Urban talk” нэвтрүүлэгт яригдсан асуудлын талаар УЕП, ХЭҮК, ХХЗХ-нд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүсчээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа, "Цахим сүлжээнд Urban talk хэмээх подкаст нэвтрүүлэгт оролцогч нэр бүхий хүмүүс “өнчин таван охин олоод монгол гэрт порно кинонд тоглуулвал их мөнгө олно….хаха ” , ”өнчин байдаг шаасан … хаха“, “даанч лалрын орон нь хаачихаад байгаа байхгүй юу…“, “ногоон доллар их олно хаха” утгатай зүйл ярьсан нь нийгмийн бухимдлыг төрүүлсэн. Уг үйлдэлд бусдын адил жигшсэнийхээ хувиар өнөөдөр миний бие УЕП, Хүний эрхийн үндэсний комисс, Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдээлэл хүргүүлж шалгаж өгөхийг хүслээ.

Би яагаад ийм үйлдэл хийх болсон бэ

НЭГДҮГЭЭРТ, Монгол улсын Үндсэн хуулинд хүнийг үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, нийгмийн гарал байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн байдаг. Тэгвэл тэдгээр залуус “өнчин таван охин “ хэмээн нийгмийн байдлаар нь ялгаварлаж үзсэн нь илт.

ХОЁРДУГААРТ, Яагаад “өнчин охид”хэмээн онцлох болов. Зүгээр л “таван охин” байж болоогүй юу… Энэ бол араас нь нэхэл дагал болох, эрхийг нь хамгаалах ээж аавгүй охидыг онцолж байна. Энэ бол илт гэмт хэргийн агуулгатай яриа болсон. Эрхийг нь зөрчихөд араас нь хэн ч хөөцөлдөхгүй гэсэн санааг илэрхийлж байна.

ГУРАВДУГААРТ, Яагаад “Өнчин 5 охин ”гэв. Учир нь тэд энэ хэллэгээрээ насанд хүрээгүй бага насны охидыг хэлсэн. Энэ бас л гэмт хэргийн сэдэлтэй.

ДӨРӨВДҮГЭЭРТ, Яагаад “таван охин ” гэв. Нэг биш, гурав биш, дөрөв биш “таван охин ” гэхийн учир бол энэ үйлдэл бодитоор үйлдэгдсэн байж болзошгүй. Эсвэл ийм порно видео хийхээр зэхэж байгаа. Тавын тоо өөрөө нэг зүйл хэлээд байна. Манай улсын хуулиар порно видео хийж бусдад зарж ашиг олох хориотой.

ТАВДУГААРТ, нэвтрүүлэгт нэг эмэгтэй сууж байгаа. Тэр бүсгүй эх хүний хувьд, ээж хүний хувьд уучлалт гуйсан. Яагаад…. Тухайн үед “та нар болиоч …” эсвэл ядаж л “балиар юм ярьдаг юм бэ, ингэж болохгүй ” ч гэдэг юм уу үг хэлэх нь хориотой байсан юм биш биз. Ямар нэг нууц үйлдлийг тэр мэдэж байсан уу, мэдэж байсан бол гэмт хэрэг нуун дарагдуулсанн хамжигч болно. Мэдээгүй бол тухайн үед яагаад дуугарч чадаагүй нь гэмт хэргийн шинж чанартай (дарамтад өртсөн ) эсвэл гэмт хэргийг нуун дарагдуулсан бол гэрчлэх болох үүрэгтэй.

ЗУРГААДУГААРТ, urban talk нэвтрүүлгийн өөр нэг дугаар “хүүхдийн зуслан бол садар самуун газар болсон… охиноо явуулахгүй… харин хүүгээ 12 наснаас нь явуулна…охин үзээд ирэг” гэх утга бүхий юм ярьсан нь насанд хүрээгүй хүүхдүүдийн эрхийг илтэд зөрчсөн, хууль бус зүйлийг сурталчилсан.

ДОЛООДУГААРТ, дээрх нэвтрүүлгийн хоёрхон дугаарт насан хүрсэн хүмүүс бага насны охидын эрх чөлөө, аюулгүй байдал, эрхэмсэг оршихуйд бүдүүлгээр халдаж буй нь илэрхий байна.

Монгол Улсын хууль тэдний хувьд “лалар”. Учир нь насанд хүрээгүй хүнийг садар самуунд татан оруулахыг хориглодог. Эхний “лалар” нь энэ болж таарав. Удаах “лалар” нь Монгол улсын иргэнийг өнчин энэ тэрээр гадуурхахыг хориглодог. Дараах “лалар” нь эцэг эхгүй, эцэг эхтэй ч бай бага насны охидын биеийг үнэлүүлж (порнод тоглуулах нь биеийг нь үнэлүүлэхтэй адил ) ашиг олохыг хориглодог. Ийм л болж таарлаа.

Тэдний хувьд “лалар” санагдаж байгаа ч энэ бол зөв хууль. Ингэж бид насанд хүрээгүй иргэдээ, өнчин ядуу, баян цатгалан хэнбугайг ч хамгаалдаг юм. Аливаа ард түмний дунд нүдэнд харагдаж, гарт баригддаггүй ёс зүйн хэм хэмжүүр гэж байдаг. Энэ ёс зүйг давж алхаснаа одоо ч ойлгоогүй явна. Тиймээс эх хүний хувьд, эмэгтэй хүний хувьд, хууль баталдаг, баталсан хуулиндаа хяналт тавьдаг онцгой бүрэн эрхтэй байгууллагад ард түмнээс сонгогдон ажиллаж байгаагийн хувьд холбогдох газруудад нь хуулийн дагуу мэдээлэл хүргүүлж шалгаж өгөхийг хүслээ. Араас нь чих тавьж, хэл ам таталж ажиллана. УИХ -ын гишүүнээс албан бичиг авсан төрийн аль ч байгууллага, албан тушаалтан хуулийн хугацаанд хариу өгдөг хуультай.

Хуультай оронд хуулийн хэлээр л ярина.

Хамтдаа хүлээцгээе" хэмээн нийтэлсэн байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/07/21

    наадуул чинь 90 ээд онд төрсөн залуус цэвэр ардчилалын алтан хараацайнуудын өсгөн бойжуулсан нийгмийн бүтээгдэхүүнүүд шүү дээ тархиар нь тоглочихсон.либериалууд зүгээр л дураараа авирлахыг заанаад өгчихсөн.Одоо баахан ичгүүр сонжуургүй увайгүй өөдгүй хар амиа боддог мөнгөний нүхээр ертөнцийг хардаг жижиг хэмээн тархитай том дарвагар амтай бас хорон юмандаа сайн ийм л залуу үе бий болжээ

  • З
    Зочин2026/07/21

    Яригч авгай яг юу хийсэн гэж төрийн соёрхол хүртэв

  • З
    Зочин2026/07/21

    тэр нэвтрүүлэгийн оролцсон золбин гөлөгүүд битгий хэл ийм мэдээлэл цацах боломж олгосон хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэдгээрийн удирдлагад хатуу хариуцлага тооцох ёстой арай дэндсэн асуудал

  • З
    Зочин2026/07/20

    Охидоо өмөөрч хамгаалсан эх хүний ёсоор ёстой эм барс шиг араас нь зоригтой тууштай явж заавал эцсийг нь үзэхийг хүсье. Үр дүн хамгийн чухал. Энэ улсад өнөөдөр ард түмнээ, өнчин өрөөснийгөө, эмэгтэйчүүдээ өмөөрч өмөлзөж хамгаалдаг төр, төрийн түшээ байгаа гэдгийг, үнэн юм, зөв юм, шударга юм гэж алга болчихоогүй байгаа юм байна гэдгийг харах юмсан бид.