Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/1/1111/340968662_594981485897695_3363007317323456901_n.jpg

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ганцат багийн "Хар горхи" гэх газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага долоодугаар сарын 21-ний өдрийн 16:10 цагт хүлээн авчээ. Түймэр гарсан газар нь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставаас хойд зүгт 8 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км-ийн зайд байрладаг байна.

Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар анги, Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид, Тэшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд зэрэг нийт 25 хүн, дөрвөн автомашинтайгаар ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.