НӨАТ: 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо
20

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2026 оны зургаадугаар сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 56,715,422 ширхэг баримтыг оролцуулсан юм.
Тохирлын дүн:
3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 50,970
4 орон таарсан /40,000-100,000/: 5,108
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 508
6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 48
7 орон таарсан /500,000- 10 сая/: тав
8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Сугалааны тохирлын дугаар: 18433445



