Б.Пүрэвдагва: Дүүжин тээвэр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 4 сек
40
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/6a6097000e1ea02d0ac51216.jpg

Нийслэлийн Хархорин зах орчмыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 85 хувьтай байна. Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг суурилуулсан бөгөөд хоёр буудлын барилга угсралт үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, “Дүүжин замын тээврийг есдүгээр сарын 19-өөс эхлэн туршиж эхэлнэ. Ингээд 10 дугаар сарын 20-оос арваннэгдүгээр сарын 20 хүртэл улсын комисс ажиллах юм. Төслийн нийт гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна. Харин G1, G2 буудлын барилга угсралтын ажил 80 орчим хувьтай буюу төлөвлөгөөт хугацааны дагуу явж байгаа. Наадмын өдрүүдэд нэг кабинтай туршилтыг амжилттай хийсэн. Нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд 800 кг-ын даацтай. Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно. Ийм 98 кабин иргэдэд үйлчилнэ. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нийтийн тээврийн хамгийн орчин үеийн шинэ соёл иргэдэд хүрнэ” гэв.

Дүүжин замын тээвэр цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай, эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах горимтой аж.

Хэдийгээр дүүжин замын тээвэрт осол аваар гарах эрсдэл бага боловч бид бэлэн байдлыг хангаж энэ цэгт хүрч ажиллах аврагч бүрэлдэхүүнийг сургаж байгаа гэдгийг холбогдох албаныхан онцолсон байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    И2026/07/24

    Арцат, Нүхтийнхэн Хархорин захаас хүнс хувцасаа хулалдаж авах юм байх ?

  • И
    Иргэн2026/07/24

    Яармагийг 4- ЦС холбосон замаа хойш нь 1-р хороололтой холбоочээ, энэ зун шинэ дарга шинээр юуу ч хийсэнгүй энэ тэндгүй орхигдсон дутуу замууд яаана!!

  • З
    Зочин2026/07/23

    Заа за, ашгүй дээ, Нэг ажил ч гэсэн гараас гарч байвал дээр сэн. Баяр хүргэе! Урааж болохгүй, ТҮЦ амбааруудыг хурдан хураа. Хэдэн мянгаар нь бөөн ажил хөрөнгө мөнгөөр цэгцэлж хотын өнгө сэргэсэн. Буцаад хэдэн зуу боллоо- хазгай мурий, хааш яйш тавигдсан ТҮЦ огт хэрэггүй. Нямбаатар л ажлаа хиймээр байна шүү

  • И
    Иргэн2026/07/23

    Эхлээд өөрсдөө нэг нэгээрээ сууж туршаарай худалч хулгайч нар юуч хийсэн юм билээ