НЗД-ын орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
30
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/da.png

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Түүний цагдан хорих хугацаа өчигдөр буюу энэ сарын 22-нд дуусахаар байсан ч прокурор дахин хугацаа сунгах санал гаргасныг шүүх хэлэлцэн, 30 хоногоор үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан “хахууль авах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа юм.