Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Ногоон эрчим хүчний тоног төхөөрөмжид 100 хувийн гаалийн татварын хөнгөлөлт үзүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд өнөөдөр /2026.06.29/ боллоо. Хуралдаанд 100 гаруй гадаадын хөрөнгө оруулагч оролцсон юм.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын "Ногоон чөлөөлөлт"-ийн бодлогын талаар танилцуулав. Тэрбээр, "Дата төв байгуулахад Монгол Улс цаг уурын хувьд тохиромжтой. Сэрүүн цаг агаартай учраас дата төвийн хөргүүрийн зардал бусад улсаас 40% хямд байна.

Ногоон эрчим хүчний тоног төхөөрөмжид 100 хувийн гаалийн татварын хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд нарны хавтан, салхин турбин, эрчим хүч хуримтлуулах батарей болон дата төвийн тоног төхөөрөмж багтана" хэмээлээ.

Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ
Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна