Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮН намын ээлжит Их хурлын даргаар П.Ганзоригийг сонгов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

ХҮН намын ээлжит VIII Их хурлаар намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах, намын удирдлагын бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх, хариуцлагын ерөнхий хорооны дарга, гишүүдийн сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

21 аймаг, 9 дүүргээс нийт 500 төлөөлөгч энэ удаагийн их хуралд оролцож байна.

Их хурлын даргааар ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзоригийг сонгов.

Их хурлын тэргүүлэгчээр:

Г.Уянгахишиг, УИХ-ын гишүүн, ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн

С.Сансар, Шадар сайдын зөвлөх, ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн

Э.Золзаяа, ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга, удирдах зөвлөлийн гишүүн

Т.Отгонбаатар, ХҮН намын нарийн бичгийн дарга, Шадар сайдын зөвлөх нар сонгогдов.

УИХ-аар ирэх 7 хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ
УИХ-аар ирэх 7 хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ
 
Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг ЗГ дэмжсэн тул даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлнэ
Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг ЗГ дэмжсэн тул даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.