Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдаж, цаг үеийн асуудал болон зарим хуулийн төслийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн Даваа гарагт тов ёсоор хуралддаг. Тэгвэл өнөөдөр МАН болон АН-ын бүлэг 10.00 цагаас Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар болон Их Эзэн Чингис хаан танхимд хуралдахаар товлогджээ. Мөн ХҮН намын зөвлөл тов ёсоор хуралдана.

Намын бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх зарим хуулийн төсөл болон цаг үеийн асуудлуудыг авч хэлэлцэнэ. Тодруулбал, энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

·Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай /үргэлжилнэ/

· Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/

ШТС-уудыг цэнэглэхтэй холбогдуулан АМГТГ-аас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг Хотын даргаас хүсжээ
ШТС-уудыг цэнэглэхтэй холбогдуулан АМГТГ-аас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг Хотын даргаас хүсжээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.