Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саудын Арабын Хаант Улсын “Аква пауэр” компани: Монгол Улсад 2030 он хүртэл 10 гвт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын урилгаар Саудын Араб Улсын “Аква пауэр” компанийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн, ноён Мохамед Абунаяан албаны хүмүүстэй хүрэлцэн ирж Монголын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө салбарт хөрөнгө оруулалт хийхээ илэрхийлэв. Хөрөнгө оруулалтын хүрээнд,

“Аква пауэр” компани Монгол Улсад 2030 он хүртэл хугацаанд 10 ГВт хүртэлх хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулах, Бүтээн байгуулалтын шатанд 50,000 ажлын байр үүсэх, Тархмал эх үүсвэр болон Дата төвийн эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулна.

Мөн Ногоон устөрөгч үйлдвэрлэх судалгааг хамтарч эхлүүлэхээр тохиролцов.

БНХАУ-тай үндэстэн дамнасан гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд хамтран ажиллана
БНХАУ-тай үндэстэн дамнасан гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд хамтран ажиллана
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.