Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ дахь ХҮН намын зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн П.Ганзориг сонгогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ дахь ХҮН намын зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн П.Ганзориг сонгогджээ. Тодруулбал, 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН нам УИХ-д 8 гишүүнтэй болж бүлгийн зохион байгуулалтад орж ажиллаж байгаа юм. Тэгвэл тус зөвлөл намрын чуулганы эхэнд хуралдаанаа хийж, зөвлөлийн даргаараа УИХ-ын гишүүн П.Ганзоригийг 100 хувийн саналаар сонгосон байна. УИХ дахь намын зөвлөл /бүлэг/ нь ХҮН намын УИХ-ын найман гишүүн, Засгийн газрын хоёр сайд, байнгын хорооны дарга нарын үйл ажиллагаа болон намын улс төрийн бодлого, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн уялдааг ханган, чиглүүлж ажиллах үүрэгтэй чухал бүтэц юм.

Ташрамд дурдахад, П.Ганзориг нь 2020-2024 онд Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон төдийгүй 2021 оноос өнөөг хүртэл ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа нам, улс төрийн туршлагатай нэгэн юм.

FIBA 3x3 ДАШТ: Монголын шигшээ баг өнөөдөр Итали, Аргентинтай тоглоно
FIBA 3x3 ДАШТ: Монголын шигшээ баг өнөөдөр Итали, Аргентинтай тоглоно
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.