Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор нэр бүхий 41 гишүүний санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Найдалаа байр сууриа илэрхийлж "НДШ ажилтанд ч, аж ахуйн нэгжид ч ДАРАМТ болж байгаа нь бодит үнэн. Хуульд дараах гурван өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг 41 гишүүн хамтран санаачилж хэлэлцүүлж байгаа. Тухайлбал,
-Хөлсөөр түр ажилласан хүнд жаахан хөлс олгоход НДШ суутгах бөөн ажил хүндрэл болдог. Үүнийг зогсооно. Хуучин ийм л байсан.
-Ажилтандаа цалингаас гадуур олгосон (хоол, унаа, түлээ нүүрс авахад зориулан) хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулна. Энэ НДШ суутгадаг орлого биш.
-Ажил олгогчийн НДШ төлөх дээд хэмжээг хязгаартай болгоно. Компаниуд НДШ-ээс болж дампуурч дуусах нь.
Эдгээр өөрчлөлтийг хийснээр НДШ-ийн орлого буурна гэх мэт юм сөргүүлж яриад байгаа. Тэр бол ЗГ-ын, хариуцах яамны зохицуулах асуудал. Тогтолцоогоо шинэчилж, орлогын эх үүсвэрээ өөр зүйлээр нөхөх шийдэл өөрсдөө олж, ажлаа хийх ёстой" гэлээ.