С.Баяр: Үр дүн багатай улстөрчдийг зөндөө л үзэв. Л.Оюун-Эрдэнэ зориглосон. Тиймээс би дэмждэг. Цаашид ч дэмжинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 53 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Эл үйл явцтай холбоотойгоор Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр өөрийн твиттер хуудаснаа "Том улс төрд байгаа, байсан хүний гол үзүүлэлт бол ардаа том үр дүн үлдээв үү гэдгээр л тооцогддог. Үр дүн багатай улс төрчдийг зөндөө л үзэв. Л.Оюун-Эрдэнэ зориглосон. ҮХНӨ хийв. Одоо том юм руу зорив. Тиймээс би дэмждэг. Цаашид ч дэмжинэ. Яг одоо надад “Улс Монгол маань ахих нь уу” гэх том итгэл байна. Тэр маань бүү унтраасай" гэжээ.

Ташрамд дурдахад, тэрбээр гарын үсэг цуглуулж эхэлсэн талаарх мэдээлэл гарсны дараахан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд хандан "Ч.Лодойсамбуу танаас асуух асуулт байна.

  • Та Л.Оюун-Эрдэнийн яг ямар дарамтад өртөж байв?
  • Таны хариу юм бол хувийн тооцоо гэж үзэж болох уу?
  • Олон хүн угаартаж үрэгдсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн буруугаас болов гэх баримт нотолгоо бий юу?
  • Л.Оюун-Эрдэнэ огцорвол угаартаж үрэгдэхээ болих уу?
  • Дараагийн ЗГ ямар байх, хэзээ бий болох талаар төсөөлөл тань юу вэ?
  • Том төслүүд яах юм? Тухайлбал, хоёрдугаар сарын 14-нд хоёр тал гарын үсэг зурах естой Гашуун сухайтын төмөр зам холболтын гэрээ хойшлох уу?
  • Таны ярьж буйчлан, ЗГ огцорвол яг хэн, яаж хожих гээд байна вэ" гэж бичиж байв.
Х.Нямбаатар: Нүүрээ нуусан нөхдөө, би Багануурын цахилгаан хураагуурт станцыг санаачлаад, 2 сар 15 хоногт ашиглалтад оруулснаараа бахархдаг
Х.Нямбаатар: Нүүрээ нуусан нөхдөө, би Багануурын цахилгаан хураагуурт станцыг санаачлаад, 2 сар 15 хоногт ашиглалтад оруулснаараа бахархдаг
 
Улаанбаатарт -15 хэм хүйтэн. Шөнөдөө цас орж, өдөртөө цас орохгүй
Улаанбаатарт -15 хэм хүйтэн. Шөнөдөө цас орж, өдөртөө цас орохгүй
Сэтгэгдэл (26)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!