Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Найдалаа: Эрчим хүчний эрхзүйн шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

Улсын Их Хурал дахь ХҮН намын Зөвлөлийн хурлын үеэр Францын “Орано” компанитай байгуулах гэрээ, төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Эрчим хүчний салбарт шинэчлэл авчрах уг төслийг ХҮН намын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга, Шадар сайд Т.Доржханд, Ажлын албаны дарга Л.Жамбаа нар Эрчим хүчний реформын талаар танилцуулга хийв.

Уг арга хэмжээний дараа ХҮН намынхан хэвлэлийн хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэр ХҮН намын Зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Б.Найдалаа “Эрчим хүчний реформыг зайлшгүй хийх шаардлагатай гэж манай намын зүгээс үзэж байгаа. Реформ хийнэ гэдэг нь зөвхөн үнэ тарифын асуудал биш, эрчим хүчний салбарын засаглал, үр ашгийг сайжруулах, хувийн хэвшлийг татан оруулах, ногоон болон сэргээгдэх эрчим хүчинд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ бүгдийн суурь болсон эрчим хүчний эрх зүйн шинэчлэлийг цаг алдахгүй хийх зэрэгт анхаарах ёстой. Эрчим хүчний реформ хийхэд ХҮН нам манлайлж ажиллана” хэмээн тодотгов. Мөн тэрбээр “Францын “Орано” компанитай гэрээ байгуулан, ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой гэж ХҮН нам үзэж байгаа. Гагцхүү “Оюутолгой”, нефть боловсруулах үйлдвэр зэрэг өмнөх томоохон төслийн алдаа онооноос сургамж авч, Монгол Улсад ашигтай гэрээ байгуулахад онцгой анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Цасан шуурганд төөрсөн иргэд, малчдад  “what3word” апплейкшн байршлыг нь зөв тодорхойлж өгнө
Цасан шуурганд төөрсөн иргэд, малчдад “what3word” апплейкшн байршлыг нь зөв тодорхойлж өгнө
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.