АН-ын ҮБХ-ны хурал болж байна. Хуралдааныг нээж, АН-ын дарга Л.Гантөмөр үг хэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар АН-ын генсекийг асуудлыг хэлэлцэх байсан ч амжихгүй болсон талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдэгдсэн.
Тэгвэл хуралдаанаар тэргүүн дэд даргын асуудлыг хэлэлцэх гэж байна. Үүний дараа бусад дэд дарга нарын томилгоог хэлэлцэх аж.
Хурлыг хаалттай явуулж буй. Учир нь намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх тул ийнхүү хаалттай явуулж байгаа юм.
Сануулахад, АН-ын Тэргүүн дэд даргаар С.Баярцогт, хууль хариуцсан дэд даргаар Ч.Өнөрбаяр нар яригдаж байна. Уг мэдээллийг энд дарж уншина уу.