"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн БНХАУ-ын компаниас 3.5 тэрбум төгрөгөөр барьцалдуулагч авч 1 тэрбум төгрөгийн давуу байдал үүсгэх гэж байсныг илрүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
53507A14-D615-48D8-98AD-2B281C04F48C.webp

"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг "Хортой химийн бодис агуулсан барьцалдуулагчийг хилээр нэвтрүүлэхийг завдсан" гэх үндэслэлээр өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүнийг АТГ болон холбогдох хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, С.Даваасүрэн нь БНХАУ-ын аж ахуйн нэгжээс 3.5 тэрбум төгрөгөөр 1000 тонн шахмал түлш барьцалдуулагч худалдан авахаар урьдчилсан гэрээ байгуулж улмаар өөртөө болон бусдад 1 тэрбум гаруй төгрөгийн давуу байдал үүсгэх гэж байсныг АТГ таслан зогсоосон байна.

Мөн түүнд хилийн хориг тавих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн гэх мэдээлэл байна.