Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Монголбанкны байр суурь койныг төлбөрийн хэрэгсэл биш гэж үзнэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 30 секунд

Криптовалют зах зээх эрчээ авч буй өнөө үед иргэд өөрсдийн койноо төлбөрийн хэрэгсэл байдлаар ашиглан, бусад эд бараа наймаалцахдаа койн ашиглах тохиолдол ихэссэн. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн виртуал хөрөнгийг төлбөрийн хэрэгсэл мөн, эсэх талаар тайлбар өглөө.

Тэрбээр "Виртуал хөрөнгийн тухайд дэлхийн улс орнууд хоёр хуваагдсан байна. Виртуал хөрөнгийг зохицуулах нэг хэсэг улс байхад нөгөө хэсэг нь ерөөсөө зохицуулахгүй, хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Манай улсын хувьд зохицуулах арга замыг сонгож, виртуал хөрөнгийн тухай хуулийг боловсруулж байна. Гэтэл хуулийг УИХ-аар хэлэлцэж, батлаагүй байхад зохицуулалтгүй зах зээл дээр койнууд гарч ирсээр байна. Тиймээс Монголбанкны байр суурь койныг төлбөрийн хэрэгсэл биш гэж үзнэ. Дэлхийн төв банкуудын байр суурь яг адил. Койн бол төлбөрийн хэрэгсэл биш гэж үзэж байгаа. Төлбөрийн хэрэгсэл гэдэг нь тодорхой үнэ цэнтэй, бүрэн солилцоонд ордог байх ёстой. Гэтэл хэн нэгэн хүн койн гаргаад түүгээрээ ус, ундаа, талх авна гэж зүтгэж болохгүй. Иймээс койн төлбөрийн хэрэгсэл биш гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой" гэв.

Токиогийн олимпын зохион байгуулах хорооноос талархал ирүүлжээ
Токиогийн олимпын зохион байгуулах хорооноос талархал ирүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.