
Монгол Улсын Их Хурлын гишүүн Сайнхүүгийн Ганбаатарын Facelook-ийг бэлтгэн хүргэж байна. Тэрбээр өнөө жил 50 настай бөгөөд УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод буй юм. 2007 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар сонгогдон ажиллаж байхдаа тэрбээр олон удаа тэмцэл хийж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж танигдсан нэгэн. Үүний хажуугаар эртний Хятадын Фэнг шүйгийн сургаалийг олонд таниулж, сурталчилах лекцийг олон хүнд хүргэсэн билээ. Фэнг Шүйгийн сургаальд эд материал татах аргууд голчилдог учраас хүмүүс түүнд ихээр анхаарлаа хандуулж, хэрэглэдэг зүйлсийг нь худалдан авдаг байсан үе саяхан...
Тэрбээр Сүхбаатарын талбайд өлсөглөн зарлаад тав дахь өдрөө үргэлжилж байна. Ингэхдээ Рио Тинтотой Монгол Улсын Засгийн газар хийсэн гэрээ ашиггүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Английн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой хэмээн шаардаад буй юм.
Түүний амьдралын түүх, тэмцэл, улс төрийг өгүүлэх зургуудыг хүргэж байна. Түүний түүх бол Монголоо босгох тэмцэл...
Дүү С.Гантуяа: Ах минь дүү нараа өглөө эрт дагуулж гүйдэг байсан. Буцах замдаа ярилцаж, юу болж байна, юу болохгүй байна гээд бидний үгийг сонсдог байлаа. Мөн санаачилгаараа багш нартай уулзаж, хичээл сургуульд байнга анхаарал тавьдаг байсан.
"Би Англид очиж амьдраад араасаа бүх дүүгээ татаж, тэнд амьдруулж байсан. Оюутан цаг маань хүнд хэцүү өнгөрч, дүү нараа авч явах гэж зүтгээгүй бол, гүрийж хичээгээгүй бол өнөөдөр түмэн олны төлөө тэмцэж дуугарах хат суугаагүй ч байсан байж болох гэж би боддог. Ижийнхээ захиасыг биелүүлэхээр тэр үедээ өөрөө сурахаа орхиод ч болов дүү нараа боловролтой болгохоор зүтгэж чадсандаа би одоо ч баяртай явдаг."
Түүний намтарт:
1989-1991 онд МУИС-ын Германы инжинерийн бэлтгэл
1991-1993 он Монгол Улсын Политехникийн Их Сургууль
1993-1996 ЗХУ-ын Новосибирскт геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль
1996-1998 онд Хамерсмит Вест Лондон коллеж
2009-2010 онд Хөдөлмөрийн дээд сургууль
2011- оноос ШУТИС-ын Докторант эдгээр сургуулиуд жагсаж байгаа. Гэхдээ сурч байсан. Төгсөөгүй. Үүнд тэрбээр "Би энэ сургуулийг төгссөн гэхээсээ, энэ сургуульд суралцаж байсан гэж анхнаасаа хэлж бичдэг байсан. Би сурч байсан гэж бичихээсээ хэзээ ч ичиж байгаагүй. Би чинь үнэндээ Хөдөлмөрийн дээд сургуульд магистрын зэргийг хамгаалсан хүн шүү дээ. Баклавргүй гээд магистрын ангид сурсныг үгүйсгэж байвал, хамаагүй ээ. Би арван жилийн боловсролтой гэдгээрээ үлдье" хэмээн тайлбар хийж байв.
Улс төрчөөс өмнөх түүх: 1997 - 2000 онд Английн Сосейти Женерал банкинд дадлагын менежер
2001 - 2002 онд ХААН банкинд тусгай активийн газрын захирал
2002 - 2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш
2003 - 2005 онд Удирдлагын академид багш
2004 оноос Монголын Лектор төвийн үүсгэн байгуулагч хүндэт ерөнхийлөгч
Түүний эхнэрийг Б.Тунгалаг гэдэг. Аав, ээж нь Архангайн улс, өөрөө Улаанбаатар хотод төрсөн. Аав цэргийн хүн, ээж минь эмч. Гурван охинтой, нэг хүүтэй айлын дунд охин нь.
Энэ бол нэг гэрт ороод удаагүй байсан үеийн нандин дурсамжийг гэрчлэх гэрэл зураг. Сансарын колонкийн ойрхон 15 дугаар хороололд айлын хажуу өрөөнд чемодантай хувцсаа бариад л айл болж байсан түүх тэднийх.
2004-2005 онд УИХ-ын даргын нийгэм эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөх
2005 - 2007 онд Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн
2006 - 2008 онд Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн
2007 - 2011 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга
2007 - 2013 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч
/Зургийн тайлбар: 2012. Автобензин дизель түлшний үнэ 260 төгрөгөөр нэмэгдсэнийг эсэргүүцэж улс орон даяар 56 000 хүн жагссан ба шатахууны үнийг өмнөх түвшин болох 85-300 төгрөг хүртэл бууруулж чадсан/
"Өсч дэвжин өөдрөг, сэтгэл хангалуун амьдрахыг хүссэн хүн бүхэнд " Зөв замд номноос...
С.Ганбаатар улс төрд алхаж орохдоо 2004-2005 онд УИХ-ын даргын нийгэм эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөх
хийж байсан. Н.Энхбаярт зөвлөдөг байсан нь хожимоо намд нь элсэн орох шалтгаан болсон ч байж болох...
/Зургийн тайлбар: 2016 оны УИХ-ын сонгууль/
С.Ганбаатар: Би Олон Улсын шүүхэд Оюутолгойн гэрээ луйврын гэрээ болж, Монголын ард түмнийг хохироож байна гэж зарга мэдүүлсэн. Тэндээс Засгийн газраас чинь ийм бичиг ирсэн тохиолдолд бид шууд Олон улсын шүүх дээр хэлэлцэнэ гэж хариу ирсэн. Өнөөдөр Засгийн газар яагаад энэ тал дээр юу ч ярихгүй байгаа юм. #Зоригтой_байл_даа.
/Зургийн тайлбар: С.Ганбаатар гишүүнийг өлсгөлөн зарлаж байх үед Х.Нямбаатар хоёр удаа ирж уулзаж, тохиролцоонд хүрсэн байдаг/