Д.Нарангэрэл: Худалдаа, үйлчилгээний газарт хүн хоорондын зай баримтлахгүй байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/-14042020-1586837499-1757073758-1-2020-05-17-111053-1617933061.jpeg

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 86 мянган хүн халдвар авч, 3 мянга гаруй хүн нас барсан байна. 

ОХУ-д 8900 шинэ тохиолдол нэмэгдсэн бөгөөд Монгол Улстай хил залгаа оршдог хотуудад халдвар 30-75 хувиар нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчимтэй нэмэгдэж байна.

Өчигдөр ДЭМБ-ын 73 дугаар ассамблей цахимаар зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Өнөө өглөө 08:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тус хуралд илтгэл хэлэлцүүлсэн. 

ЭМЯ-наас ажиллуулж байгаа тусгай утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 259 дуудлага ирснээс БНСУ, Ирланд, Швед АНУ-аас монгол иргэд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Иргэд худалдаа үйлчилгээний газруудад зай барихгүй байна гэх гомдлууд ихээр ирсэн. ЭМЯ, ДЭМБ-аас 1,5-2 метрийн зай барих зөвлөмжийг гаргасан. Тиймээс худалдааны байгууллагууд дээрх зөвлөмжийг дагах хэрэгтэйг онцгойлон анхааруулж байна" гэв. 

У.БИЛГҮҮН