Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Д.Нямхүү: Хоёр иргэн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч байна
00

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр дөрвөн лабораторид нийт 367 хүнд давтан шижилгээ хийхэд, бүх хариу сөрөг гарлаа. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 8, ажиглах байранд байгаа 315, тандалтын зорилгоор цуглуулсан 17, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байна.
Батлагдсан 140 тохиолдолын 26 нь эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 182 хүн эмчилгээ болон хяналтад байна" гэв.
У.БИЛГҮҮН



