А.Амбасэлмаа: Лабораториудад зарим шөнө 400 орчим шинжилгээ хийж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/5000-2020-05-20-114136-2099570566.png

ЭМЯ-наас Ковид-19 халдвартай холбоотой цаг үеийн мэдээлэл хийж байна. Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Монгол улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн 140 тохиолдлын 89% нь ОХУ-аас орж ирсэн. Хүйсийн хувьд 65% эрэгтэй, 35% эмэгтэй байна. Яагаад эрэгтэй оюутнууд давамгайлж байна вэ гэвэл Батлан хамгаалахын их сургуулиас ирсэн оюутнууд байгаатай холбоотой.

Ковид-19 халдвар авсан 140 хүнээс, 26 нь эдгэрч гарсан. Тэд бүгд ХӨСҮТ-ээс гараад сувилалд 2 удаа давтан шинжилгээ өгсөн, дараа нь гэртээ очоод мөн 2 шинжилгээ хийлгэж, сөрөг гарсан байгаа.

Улсын хэмжээнд ХӨСҮТ болон Дархан-Уул, Орхон аймгийн вируслогийн лабораторид өнөөг хүртэл 13000 орчим шинжилгээ хийгээд байна. Уг лабораториудад зарим шөнө 40-50 шинжилгээ, зарим шөнөдөө 400 орчим шинжилгээ хийж байна.

Мөн тандалтын зорилгоор томуугийн тандалтын 20 дахь 7 хоногт нийтдээ 60 гаруй сорьцыг шинжиллээ. Тандалтын зорилгоор сонгож авсан сорьцуудад коронавирус илрээгүй. Харин амьсгалын замын цочмог халдварыг үүсгэгч вина вирус 8%-д илэрсэн байна.” гэлээ.