Өнөөдөр ОХУ-аас иргэдээ татан авна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/98086576_2393738894252372_1484901048995807232_n-6v58ex9ev73ozj34zk3aea1jycoxtcrx2645ibzhxkw-2020-05-25-084550-1597054064.jpeg

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб гадаадад буй иргэдээ эх орондоо татах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ долоо хоногт  ОХУ-аас нийт 500 оюутныг  татан авах юм.  Тодруулбал, ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр өнөөдөр /2020.05.25/ татан авах бол Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор тавдугаар сарын 26,27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авахаар холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 орчим монголчууд байгаа бөгөөд энэ удаагийн татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх нутагтаа ирэх юм.