Жүжигчин Ц.Төмөрбаатар "Сахигтун 19" эвсэлээс УИХ-д нэр дэвшинэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/98363272_583598669233964_604503263793905664_o-2020-05-25-092141-1521814664.jpeg

Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар 2020 оны УИХ-ын сонгуульд "Сахигтун 19" эвслээс Сүхбаатар дүүргийн 24-р тойрогт нэр дэвшинэ. 

Тэрээр өмнө нь 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан ч сонгогдоогүй юм. Мөн Ц.Төмөрбаатар нь 1990-2012 оны хооронд Ардчилсан намын гишүүн байв.

Боловсрол: 

1978 онд МУБИС-ийн Кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр тус тус төгсчээ.

Ажилласан байдал:

Тэрбээр сургуулиа төгсөөд 1978-1997 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байв. 1999-2000 онд КУДС-д багш, 2000-2002 онд Драмын театрт жүжигчин, 2002 оноос театр, хөгжмийн "Мюзик-Холл" дээд сургууль, 2010 оноос одоог хүртэл "ОУБТ Зохиомж" дээд сургуульд багшаар ажиллаж буй юм.