А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д эмчлүүлж байсан дөрвөн энхийг сахиулагч эдгэрлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/DSC_9136-2020-08-14-115620-870563350.jpeg

ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 627 хүнд коронавирусний шинжилгээг хийлээ. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. 

Үүнийг задалж хэлбэл, 

Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүний хүний давтан шинжилгээ

Наймдугаар сарын 14-нд Сөүлээс ирсэн 265 хүний шинжилгээ

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа 25 хүний давтан

Дорноговь аймгийн Ханги-Мандал боомтоор орж ирсэн 18 жолоочийн шинжилгээ

Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 хүний

Сувиллын ажиглалтад байгаа 32 хүний

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирусний халдвар илрээгүй. 

Коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны ажиглалтад шилжлээ.

Эдгэрсэн хүмүүс нь 2020 оны долдугаар сарын 14-нд эх орондоо ирсэн 34, 33, 29, 35 настай энхийг сахиулагчид юм" гэв.