ШУУРХАЙ: Ховд аймагт тарваган тахлын СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/4738-121526-1373258695-2020-08-18-125200-1692994701.jpeg

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

Тус иргэн нь 37 настай эрэгтэй, тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй. Халуурах, ханиалгах, цусаар бөөлжих, суганы булчирхай цочих шинж тэмдэг илэрч, сумын эрүүл мэндийн төвд эмчлэгдэж байгаа аж.

Өвчтөний биеийн байдал хүнд байгаа бөгөөд 1-р хавьтлын 22 хүнийг хяналтад авчээ. Мэргэжлийн эмч нарын баг халдварын голомтод ажиллаж байна.

Иймээс ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, үхсэн болон нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.