Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар Ү.Ганболд ажиллана
00

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 134 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгуулийн хороог байгуулсан байна.
Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ажиллах юм.
Хуульд заасан хугацааны дагуу орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд хүсэлтээ албан ёсоор гаргаж байна.



