Ирэх долоо хоногт "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, "Жи-тайм" сүлжээнд холбогдох хэргийг шүүнэ

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/tsedka surw/header_image_JLM4xHF.jpeg

Ирэх долоо хоногт зарлагдсан зарим эрүүгийн хэргийн шүүх хурлын тов гарчээ. 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №687 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Э.Оюунчимэг (Жи-Тайм)-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн эхний хурал ;

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №525 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2 дахь хурал тус тус товлогдсон байна.

Жич: Тус шүүх хуралдаанууд нь онлайн /цахим/ хэлбэрээр зохион байгуулагдана.

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС