ФОТО: Иргэдийг айдаст автуулсан хэсэгчилсэн хөл хорио

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин 10 сек
00
legacy:Амараа зураг/17р хороо/IMG_5206 copy.jpg
legacy:Амараа зураг/17р хороо/IMG_5213 copy.jpg

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын даргын шийдвэрээр 17-р хорооны нутаг дэвсгэрт хоёр хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоох шийдвэр гарган, хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал, 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны нэгдүгээр сарын 14-ний 06.00 цагаас эхлэн нэгдүгээр сарын 16-ны өдрийн 23.00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоосон билээ.

Үүнтэй холбоотойгоор гэр хорооллын гудамж бүрийг хааж, цагдаа нар хамгаалалтдаа авсан байна. Хэдийгээр дэлгүүр, эмийн сан, эмнэлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч иргэд гудамжнаасаа гарах аргагүй байна. Мөн гудамжинд явуулын цэгээр коронавирусийн илрүүлгийн шинжилгээ хийж, гудамжаар чанга яригчтай машин сүлжин давхих нь иргэдийг улам айдаст автуулж байна. 

"Түргэний машин явах бүрт иргэд шинэ тохиолдол илэрсэн юм болов уу" хэмээн түгшиж байна. Хамгаалалтад гарч буй цагдаагийн алба хаагчид тусгаарлалтын цагаан хувцас өмссөн зэрэг нь иргэдийг "айлгаж" байгаа юм. Мөн Шархад чиглэлийн автобус үйлчлэхгүй байгааг мэдэхгүй гэрээсээ автобусны буудал руу зорин ирсэн иргэд цөөнгүй байгаагаас хөл хорио тогтоох талаар мэдээлэл тутмаг байгааг илтгэх аж. 

legacy:Амараа зураг/17р хороо/IMG_5209 copy.jpg

Албаны мэдээнд явуулын 6, байнгын 4 нийт 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдийг өмнө нь шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан Пүрэв, Баасан гаригт PCR шинжилгээнд хамруулна гэжээ. 

legacy:Амараа зураг/17р хороо/IMG_5205 copy.jpg

Хөл хориотой холбоотойгоор "Да хүрээ" авто плаза ажиллахгүй, нийтийн тээврийн үйлчилгээ тухайн хороогоор дайран өнгөрөхгүй гэдгийг албаныхан анхаарууллаа. Үүнтэй холбоотойгоор "Шар хад" чиглэлийн автобусны үйлчилгээ чиглэлээрээ явахгүй байгааг иргэд анхаарна уу.

legacy:Амараа зураг/17р хороо/IMG_5202 copy.jpg legacy:hereglesen zurag/хөл хорио гэр.jpg legacy:Амараа зураг/17р хороо/IMG_5219 copy.jpg