УОК: Орон нутгийн иргэдийг энэ сарын 11-нээс өмнө нутаг буцаана

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/22 товчоо.jpg

Өнөөдрийн байдлаар нийслэлд орон нутгийн харьяалалтай 10 мянга гаруй иргэн гацаад байгааг энэ сарын 11-нээс өмнө буцаах ажлыг зохион байгуулна гэдгийг УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.

Тэрбээр "Орон нутаг руугаа буцах хүсэлтэй иргэдийг маргаашаас шинжилгээнд хамруулж, эрсдэлгүйгээр буцаана. Хоёрдугаар сарын 11-н гэхэд иргэд гэр гэртээ, байх ёстой газартаа очсон байхаар зохион байгуулалтыг хийнэ" гэж мэдээллээ.