Шинийн нэгэнд 36,069 иргэн коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгчээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/pcr ажлын байр.jfif

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр буюу энэ сарын 12-нд 36,069 хүн PCR шинжилгээнд хамрагджээ.

Шинжилгээнд хамрагдсан байдлыг дүүргээр харвал:  \Хөл хорионы хоёр дахь өдөр\

Сонгинохайрхан- 9,343, 

Баянзүрх- 9,301

Баянгол- 7,701

Сүхбаатар- 2,968

Хан-Уул- 3,515

Чингэлтэй дүүрэг- 3,224

Багануур- 14

Багахангай дүүргийн- 3 иргэн тус тус шинжилгээ өгсөн байна.

Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа айл өрхүүдээс шинжилгээ авахаар байгаа юм. 

Энэ сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1,414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.