FOREIGNLOBBY: Монголын нам АНУ-ын PR компанитай гэрээ байгуулсан нь улс төрийн шуугиан дэгдээв

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 2 мин 31 сек
90
legacy:Амараа зураг/47.jpg

Дэлхийн улс орнуудын улс төрийн хууль бус үйлдлийг мэдээлэгч foreignlobby.com сайтад Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай гэрээ байгуулсан талаар мэдээлжээ. Энэхүү нийтлэлийг бүрэн эрхээр нь орчуулан хүргэж байна:

Foreign Lobby Report нь Вашингтон дахь гадаадын лоббиг сурвалжилж 2017 оны шилдэг Онлайн сэтгүүлзүйн шагнал хүртсэн АНУ-ын томоохон эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сайт юм.

Монголын нам АНУ-ын PR компанитай гэрээ байгуулсан нь улс төрийн шуугиан дэгдээв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нам(Ардчилсан нам) ирэх зургаадугаар сарын сонгуулийн өмнө АНУ-ын харьяалал бүхий PR компанийг хөлсөлсөн явдлыг илчилснээр тус улсад улс төрийн шуугиан дэгдээв.

Өнөөдөр (2021.04.23) парламентын хуралдаан дээр хууль тогтоогчид Вашингтоны DCI групптэй байгуулсан 50,000 долларын гэрээнд гарын үсэг зурсан Монгол Улсын Ардчилсан намын (АН) албан тушаалтныг мэдээлж, үүнийг мөрдөн шалгах шаардлагатай "маш ноцтой асуудал" гэж зарлав. 6-р сарын 9-ний өдрийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын намыг "Монголын ардчиллын тэргүүн" болгон сурталчлах зорилгоор 4-р сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр сарын гэрээ хийж хөлсөлжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “гадаад улс, гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг авахыг хориглоно” гэж заасан байдаг” гэж УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргил хэлжээ. Тэрбээр “Энэхүү гэрээ нь энэ заалттай хэрхэн нийцэж байна вэ? Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийх боломжтой юу?" гэсэн юм.

legacy:Амараа зураг/Мөнх-Оргил.jpg

Гэрээнд нэр нь бичигдэж, гарын үсэг зурсан намын дэд дарга Цэвэгдоржийн Туваан түүний хариуд баримт нэхсэн юм. Энэ долоо хоногт DCI(АНУ дахь PR үйл ажиллагаа явуулагч байгууллага) нь Гадаадын агентлагуудыг бүртгэх тухай хуулийн дагуу гэрээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Монгол улсын Хууль зүйн яамд хүргүүлжээ.

"АН 50,000 эсвэл 50 доллар ч төлөөгүй" гэж Туваан хариулав. “Мөнх-Оргил гишүүн андуурсан байх. Бид тийм баян нам биш шүү дээ ”гэж Ц.Туваан хэлжээ.

legacy:hereglesen zurag/Ц.Туваан.jpg

Тус улсын Ерөнхийлөгч даваа гарагт өөрийгөө дахин сонгуульд өрсөлдөх боломжтой байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, Монгол Ардын Намыг (МАН) татан буулгах тухай зарлиг гаргажээ. Хэрэв дахин сонгогдохыг зөвшөөрвөл Х.Баттулга өнгөрсөн жилийн парламентийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын Ухнаагийн Хүрэлсүхтэй нүүр тулах төлөвтэй байна.

DCI-ийн зүгээс мягмар гарагт энэ талаар мэдээлэхдээ МАН-ыг "6-р сарын 9-ний өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад Ерөнхийлөгч Х.Баттулгыг хууль бусаар хассан" гэж буруутгаж байгаагаа мэдэгдэв.

"МАН намаа цэрэгжүүлэх явцдаа улс төрийн бүхий л хүчийг төвлөрүүлэх гэсэн нь Монголын ардчилалд сэтгэл түгшээх ирээдүйг бий болгов" гэж DCI-ийн хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ.

Баттулгын өөрийн намын зарим гишүүд ч DCI-ийн гэрээнд шүүмжлэлтэй хандаж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч, парламентын гишүүн асан Цэдэвдамбын Оюунгэрэл Гадаадын Лобби Репортод нам нь DCI хөлсөлсөн болохыг хараад гайхаж байгаагаа илэрхийлэв.

legacy:Амараа зураг/оюунгэрэл.jpg

Монголын улс төрийн шинжээч, Британийн Колумбийн Их Сургуулийн Олон нийтийн бодлого, дэлхийн харилцааны сургуулийн дэд профессор Жулиан Диеркес сөрөг хүчний үйлдсэн PR кампанит ажил нь хууль бус гэсэн мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгааг хэлжээ. Тэрбээр

"Энэ үйлдлийг хууль бус гэж үзэх нь утгагүй юм. Энэхүү гэрээ нь Монголын сонгогчдыг саналыг гуйвуулахад зориулагдаагүй болно" гэжээ.

Эх сурвалж: https://www.foreignlobby.com/

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэр компианаас мөнгө аваагүй харин ажил хийлгээд мөнгө өгий гэсэн байлгүй дээ.

  • З
    зочин

    ЭНэ бол гадаадын пиар компанийн тусламжтайгаар соногчдын саналыг Баттулгад өгүүлэх замаар төрийн эрхийг хууль бусаар авах арга байна.Мөнгийг нь туваан биш Баттулга төлсөн нь ойлгомжтой.Баттулга өмнөх сонгуулиар МОАХ ын гишүүдийг дайчилж хөлслөн сонгуулийн өдөр бүрэнхий болох үеэр л мөнгөө тарааж машинаар зөөж байсан ш дээ.Одоо ч гэсэн сошиалаар өдөрт машинтай хүнд 100,0 мянга,машингүйд 60,0 мянга гээд яваад байгаа зар бол мөнгө тараах л аргын нэг .

  • З
    Зочин

    Му- ын нэр хүндийг гадаадад унагаж улс тѳр хийж хууль зѳрчиж гэмт хэрэг үйлдэгчийгогцоруулахыг хууль хяналтын байгууллагаас УИХ-аас шаардаж байна .энэ хүмүүс тайлбараа хий мѳн шаардаж байна

  • М
    Монгол

    Энэ авгай өөрөө америк хөгшин тагнуулчийн өвөр бүлээсүүлэгч байж түүнээсээ ичээч. Новш гэж.

  • М
    М.МАГАЛ

    Ц.Тувааны минийх биш гэж байгаа тэр бичигт О.Цогтгэрэл гээд зурчихсан юм бишүү

  • З
    зочин

    бусдын нэр хаяг албан туушаалыг хуурамчаар улс тѳрийн зорилгоор ашигласаг. МУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн гэмт үйлдэлийг хуулийн хүрээнд шийдвэл зохино

  • З
    зочин

    МАН-ыг 100 жилээр нь булшлах идэж завшихын дон шүгэлсэн, бүх л муу муухайд донтсон, бузар шүгэлсэн МАН-д шургалсан цөөхөн хэдэн бузаруудаас салж байж Монгол орон өөдлөнө. Ухнаагийн Хүрэлсүхийн гараар сүүлийн 20 жил орж гарч байгаа бүх дансыг шалгаж олно түмэнд мэдээлэхэд л энэ хүний бузар булай бүхэн илэрч Монгол түмэнд жигшигдэх болно гэдгийг банкны хүмүүс хэлээд байгааг анхааралдаа авах хэрэгтэй дээ

  • И
    Иргэн

    Цогтгэрэл та өөрийнхөө нэрийг бичиж чадахгүй муу л байна даа муу урвагчийг газар дээр нь буудах хэрэгтэй, хөөрхий тулаан мэдээгүй байлгүй мэдсэн бол ядаад овгоо буруу бичихгүй байлгүйдээ тэгэхээр цогтгэрэл жёнкогийн гар хэлүүд л гэрээг хийсэн байж таарна иймд женко цогтгэрэл хоёрыг холбож байгаад тас

  • 7
    7

    бузар новшэууд юмаа гадныхантай нийлж төрийн эрхийггартаа авах зорилготой .арай л бохир бишүү.улс орны дотоод хэрэгт оролцох нь хуулийн дагуу юмуу.