Ардчилсан намын бүлэг УОК болон НОК-т хариуцлага тооцуулна

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 3 мин 31 сек
270
legacy:Амараа зураг/АН Бүлэг.jpeg

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.04.26/ бүлгийн ээлжит хуралдаан болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд,

Төрийн аудитын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайланд хийсэн дүн шинжилгээ;

Шилэн дансны цахим сайт болох www.shilendans.gov.mn-д хийсэн дүн шинжилгээ;

Эрх баригчдын үйл ажиллагаа, хил гаалийн худалдаа тээврийн хүндрэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг нийгэмд үүсээд байгаа асуудлууд;

Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх нийгэмд үүсээд байгаа асуудал;

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэж буй Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцохоор Бүлгээс хүргүүлэх шаардлагын төсөл;

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газар, УОК-ийн зарцуулсан төсөвд хяналт тавих, холбогдох мэдээлэл, тодруулга авах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шийдвэрийн төсөл зэргийг хэлэлцлээ.

Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу удахгүй УИХ-ын Төсвийн байнгын хороогоор тус байгууллагын үйл ажиллагааны 2020 оны тайланг хэлэлцэнэ. Төрийн аудит гэдэг улсын төсвийн хөрөнгө, түүний зарцуулалтад хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс өөрөө үлгэр жишээ, хөрөнгө мөнгөний ямар ч зөрчилгүй байх ёстой.

Гэтэл тус байгууллагын төлөвлөсөн ажлын тоо хэмжээ тогтмол хэрнээ, санхүү нь 2017 оны төсвөөс гурав дахин өссөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий аудитор өөрийн төсвөө 2017 онд 9.6 тэрбум төгрөг байсныг 2020 онд 21.7 тэрбум, 2021 онд 27.2 тэрбум төгрөг болгон огцом нэмэгдүүлж батлуулжээ. Энэ нь Засгийн газар, Үндэсний аудитын газар хоёр “найрсаг” харилцаатайн илэрхийлэл гэж үзэхээр байна. Төсөвт хяналт тавих байгууллага нь өөрөө төсвөө олон дахин нугалж, төсөвлүүлж байгаа нь эрх баригчдын нөлөөнд автаад эхэлснийг илтгэж байна. Төсвийн захирагч бүр, ялангуяа Сангийн сайд аудиттай “найрсаг” харилцаатай байхыг эрмэлздэг ч угтаа олон улсын төвшинд аудитын хараат бус байдалд харшилдаг нийтлэг үзэгдэл юм.  

Мөн түүнчлэн зөвхөн 2021 онд ажилтны тоог 100 гаруй хүнээр нэмэгдүүлж, тэр хэмжээгээр цалингийн зардлыг нэмэгдүүлж, түүгээр ч зогсохгүй нэмэгдэл цалин, урамшууллын зардлыг ч давхар тусгасан байна.  Шилэн дансанд хяналт тавьдаг Аудитын байгууллага өөрөө шилэн дансаа хуулийн дагуу бүрэн хөтөлдөггүй, зөрчилтэй байна гэх зэрэг олон асуудал хөндөгдлөө.

Мөн, Ардчилсан намын бүлэг УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ийн дарга Д.Сумъяабазар нартай хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, коронавируст халдварын энэ хүнд цаг үед манлайлах ёстой УОК болон нийслэлийн Онцгой комисс /НОК/ нь нэг баг болж ажилладаггүй, УОК-ын дарга нь өөрийн гэр бүлдээ давуу байдал бий болгож, ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь шинжлэх ухаанч бус, зохион байгуулалт муу зэрэг олон асуудал дурдагдсан. Түүнчлэн эрх мэдэлтнүүд асуудал үүсмэгц цар тахалтай гардан тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах, гүтгэх байдлаар өөрсдийн нэр хүндээ хамгаалсан, ёс зүйгүй, сөрөг хандлага гаргаж байгааг эрс буруушаав.

Бүлгийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх гүтгэлэг нийгэмд үүсгээд байгаа асуудлаар гишүүдэд тайлбар өгөв. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Намын болоод гишүүдийн нэр барьсан, нэр гарын үсэг зөрүүлсэн, гарын үсэг ашигласан мэдээлэл нийгэмд цацагдаад байгаа. Миний хувьд ямар ч лобби компанитай гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрээ байгуулсан бол төлсөн төлбөрийн баримт байх ёстой. Үүнийг нягталж олж олон нийтэд мэдээлнэ” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан “Тэр сошиалд яригдаад байгаа зүйлс дээр гэрээ байгуулагч дээр миний овог буруу, гарын үсэг нь О.Цогтгэрэлийн хуурамч гарын үсэг байгаа нь харагдсан. Ерөнхийлөгч, МАН-ыг тараах захирамж гаргасантай холбоотойгоор, эсрэгээр нь буруутай харагдуулах гэсэн оролдлого гэж  ойлгож байгаа. Ямар ч ийм гэрээ байгуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв. Бүлгийн зүгээс энэхүү асуудлаар олон нийтэд бодит мэдээлэл хийх, асуудлыг нарийвчилж шалгуулах асуудлаар байр сууриа  илэрхийлэх, мэдээлэл хийхийг холбогдох гишүүдэд зөвлөв.

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн  болзол, шаардлагыг хангаж нэр дэвшвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Түүнээс гадна, Засгийн газраас цар тахалтай тэмцэх хүрээнд УИХ-ын онцгой бүрэн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний төсөв мөнгийг хяналтгүй зарцуулж буй асуудал болон Уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдол мэдээлэл, тодруулга авч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд мэдээлэл, дүгнэлт танилцуулах ажлын хэсгүүдийг байгуулахаар болов.

Хуваалцах:270

СЭТГЭГДЭЛ (27)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    3 дахь хөрштэй холбоотой асуудалд хуумгай хандаж Дэлхий даяар хашгирдаг хаанахын арга бэ.

  • З
    Зочин

    УОК сайн ажиллаж байгаа гэдгийг ард түмэн үнэлэж байгааг ард түмнийхээ дунд амьдардаг би мэтийн бүх хүмүүс мэднэ. АН ба Ан-ийн бүлгээс нэгч авах өөдтэй санал гаргаагүй, бас хамтран ковидыг эсэргүүцэх талаар дуу гараагүй байж одоо өнгөрсөн борооны хойноос хашгираад яахав. Дотроо зодолдоод тийм ч зав гарсангүйдээ, хөөрхийс. Одоо намаа янзал. хэрэггүй юм донголгүй байцгаа.

  • З
    зочин

    Та хэд дуугай л байж үз Ажиглаад байхад хамтарч ажиллах нэг ч санаа оноо хэлэхгүй данпаа л өөлсөн улс төржиж сүржигнэж байх юм Намынхаа учрыг олж чадахгүй байж бас олон долооон юм донгосож санаатай

    • Z
      zochin

      zuv shuu

  • А
    АРХАНГАЙ

    УОК яасын? Энэ хүмүүс хийх юмаа л хийж байгаа. Хариуцлага ярих гэж байгаа бол эхлээд хаанаас гарсан хэн тараасын тэр улстайн ярьчих! Чаддаг юм бол! Ёстой май шүү! Нэг л их хариуцлага ярьсан лаг гарууд. Ард иргэд чинь ухамсар дорой байна. Хандлага нь төлөвшөөгүй байна. Хөл хорихоор хүний эрх идэх уух юм гээл хэрүүл хийнэ. Хорихгүй бол хорисонгүй тэнэг мангар гээл хараана. Та нар үхэрнүүдээ өөрсдийгөө хичээ. Өндөр урамсартай ард түмнүүд нэгдээд даваад байна. Хар тэр Израйль. Ухамсаргүй иргэдтэй орнуудаа хар хэдэн мянгаараа үхэж байна. Иргэдээ!!! АН байна уу МАН байна уу яадын тэгээд. МАНАН чинь гудамжинд гараад олон цаг эргүүл хийхгүй. Эмнэлэг дээр очоод таныг сахихгүй. Улс төржсөн АН МАН төрийн ажилд битгий хутгалд.

  • Ө
    өөөө

    ЖЭНКО АН намыг самарсан энэ хүн буруутай болхоос Монголын ардчилал АН -г буруутгах ямарч шалтгаан байхгүй МАН -г дэмжигч болон хар массын үхэр малнуудаа одоо энэ хүн МАН самрах гэж байна

  • Д
    дхүх

    Үнэхээр энэ засаг төрд байгаа улсуудад ямарч чадваргүй ард түмнээр тоглож байна Яг л айл гэр болж тоглож байгаа хүүхдүүдшиг улс төр болж тоглоод байна

  • 1
    123456

    Maluud zail. Jenkogoo diilehgui teneguud.

  • З
    Зочин

    2 хуваагдсан АН өөрсдийгөө яая гэж байж.

  • 2
    22

    Орос Вакцин ирэхгүй бол сонгуульд орохгүй ээ

  • А
    Ааа

    ХАРААЛ ИДСЭН КОДЫГ БОЛИУЛААЧДЭЭ. ДАРАМТТАЙ ЛАЛРУУД ВЭ

  • Б
    Баяр

    аль АН-аас нэр дэвшигчийг дэмжих юм бэ танай бүлэг. С.Эрдэнийх эсвэл Ц.Тувааных гээд ойлгогдохгүй юм даа

  • Г
    Ганболд

    За ашгүй дэ. Баярлалаа. Вакцинжуулалт нэг эхэлчихвэл ч учиртай да

  • Г
    Ганзориг

    Өнө эртний түүхтэй хоёр хөршөө ямархуу улсууд болохыг маш сайн мэдэх болохоор хэт их сүжрээд байлгүй дотроо бодолтой л амьдарцгаа оркуудаа! Тусгаар тогтнолоо хамгаална шүү яадаг ч байсан.

  • Х
    Халзан

    юу яриад байгаа юм бээ

  • А
    Ард

    Эхлээд өөрсдөө хүн байгаад дараа нь шүүмжилвэл арай дээргүй юу?

  • Х
    хийх юмаа олж ядсан п

    Ваа дотоодынхоо асуудлаа эхлээд учраа ол, заа малнууд

  • M
    muulaad ugiilduu chamaig

    AN gej 1 balartsan ym bhima talaar 1tartsan getej myraasan ym uhej hevt

  • M
    Mongol

    Mongold hoer ardchilsan nam bna. Ene 2 namin heniihen ugiig dagah ve. Uursduu huluu oloogui baij hund zaahda yunch durtai yum be

  • О
    Ок

    Хол очиж хуцацгаа та нар

  • M
    mongol

    ene AN iin baij baigaag odoo yaanaa ...mal bol alaad idne gehsen ...guuueee mun ch erguu humuus buugnurchee zailuul

  • С
    Соронзон

    Аль нь жинэхэнэ АН нь вэ. Дэлхий хүн төрөлхтөн ковидын өмнө өвдөг сөгдөж байна. Манай улс ч хүнд байдалд орж байхад монголын улс төр жинэхэнэ дампуурч байна даа. Сэвэхдээ үнэхээр гааруу юмаа. Одоо ард олноо доромжлохоо больцгоо. Ажилгүй орлоггүй өрхүүд өлсөж байна. Гэр бүлийн стреес үүнээс болж байна.

  • E
    erka

    hooe ta nart nud chih bnauu ene obchniig chni zobhon eronhii said ouynerdene iim baidald huregsen shuu gantsaaraa erh medleeree dalailgaad hol horihgui iim baidald huregchheed baihad shal teneg oor dood tushaaliin humuusteini yrina geed hutsaad baih um naad nusan batsaan chni ajilaa medehgui bna malnuudaa hunee olj hariutslga yriach

  • А
    АНдуурлаа даа

    Мулгуунууд дэлхий нийтээрээ хэцүү цаг үед тэнэгтэж өгөх юмаа. Эвлэлдэн нийлдэггүй юмаа гэхэд дуугай л байна биз

  • З
    Зочин

    Та нар өөрсдөө АН ын хурал цуглаан хийж, хөл хоионы дүрэм зөрсөн эхнийх нь

  • З
    зочин

    Булчимгүй мэдээлэл хийсэн улс төрч гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Хөршүүдийг доош нь хийснээрээ иргэд,улс хохирно. Явцуу эрх мэдлийн,тэмцэл ,хэрэггүй.

  • И
    Иргэн

    Тэр гэрээг тэгээд одоо хэн байгуулчихавдаа тангад түвд баттулгын гар хөл л яваадаа 30000 хонины сүнс ч байж болно