Гэр лүүгээ мотоцикл унаж явсан 16 настай хүүгийн цогцос олджээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/цагдааа.jpg

   Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт Иргэн Л нь дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 12.30 цагийн орчимд Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэрлүүгээ явна гэж мотоциклтой гараад сураггүй болсон дуудлагыг маргааш нь хүлээн авчээ.

   Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын ажилтнууд болон ар гэрийнхэн нь иргэн Л /16 настай эрэгтэй/-г эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна. Дөрөвдүгээр сарын 26-нд мотоциклыг олсон бол дөрөвдүгээр сарын 27-нд Дэлгэр сумаас баруун урд 50 км зайд "Хүрэмтийн-Амны Огторгоны бууц" хэмээх газраас иргэн Л-ын цогцсыг олжээ.